Сонгинохайрхан дүүргийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн хамт олонтой уулзлаа

2020-09-11

“Монгол брэнд” холбооны зүгээс  Сонгинохайрхан дүүргийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн захирал Ц.Болормаа болон тус төвийн албан хаагчидтай уулзалт хийлээ. Тус уулзалтад ONLINE TV цахим шууд телевизийн удирдлагууд оролцлоо.

Уулзалтын эхэнд “Монгол брэнд холбоо”-ны тэргүүн Ш.Отгон-Өлзий: #МОНГОЛБРЭНД  www.mongolbrand.mn төсөл нь эцсийн бүтээгдэхүүн гаргаж буй өрхийн үйлдвэрлэл эрхлэгч жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдээс эхлэн үндэсний үйлдвэрлэгчдийн брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээг дотоодын болон олон улсын зах зээлд таниулан сурталчлах, экспорт хийхэд дэмжлэг туслалцааг үзүүлэх, хөрөнгө оруулалт,  борлуулалтын сувгийг нь нэмэгдүүлэх, брэнд бүтээгдэхүүнийг нь хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үндсэн зорилготойгоор ажиллаж байгаа талаар танилцуулаад.

Төслийн хүрээнд одоогоор нийт 530 жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуй нэгж байгууллагын 1000 орчим бараа бүтээгдэхүүнийг зураг тайлбартай хамруулж www.mongolbrand.mn цахим хуудас, youtube.com, facebook.com, twitter.com зэрэг олон нийтийн сүлжээгээр дамжуулан текст, фото, видео хэлбэрээр контент бэлтгэн олон нийтэд хүргэж байна. Мөн  2019 оны 12 дугаар сард Ази, Америкийн худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж АНУ-ын дөрвөн экспертүүдийг Монгол Улсад урин ирүүлж үндэсний үйлдвэрлэгч аж ахуй нэгжүүдийн дунд “Америкт экспортолъё” арга хэмжээг амжилттай зохион байгуулж экспорт хийх төлөвлөгөөтэй байгууллагуудад Экспорт хийх боломж сэдвээр тусгайлсан сургалт хийж тэдний бүтээгдэхүүнд төслийн үнэлгээ сонгон шалгаруулалтыг Ази, Америкийн худалдаа аж үйлдвэрийн зөвлөхүүдээр хийлгэж, сонгогдсон төсөл хөтөлбөрүүдийн хөрөнгө оруулалтын төслүүдийг бичиж эхэлсэн эхний алхмууд хийгдэж байгаа талаар танилцуулаад.  

www.mongolbrand.mn цахим хуудсанд брэнд үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийг бүртгэн, тэдний үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүний, үнэ ханш, зураг, бичлэг, техт гэх мэт бүх төрлийн мэдээллийг цахим мэдээллийн санд нэгтгэж, мөн цахимаар үйлдвэрлэгч аж ахуй нэгжүүд бүтээгдэхүүн үйлчилгээний бүхий төрлийн мэдээллийг өөрсдөө оруулах боломжийг бүрдүүлсэн СХД-т үйл ажиллагаа эрхэлж байгаа өрхийн үйлдвэрлэгчдээс эхлэн үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн үйлчилгээг энэ платформд нэгтгэх талаар хамтран ажиллах боломжуудын талаар танилцууллаа.

Сонгинохайрхан дүүргийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн захирал Ц.Болормаа: Та бүхний хийж хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн талаар танилцаад бидний алсын хараа, үйл ажиллагааны чиглэл нэг байгааг дурдаад тус төвөөс хийж хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр, жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмждэг үйл ажиллагаагаа танилцуулаад дэмжиж хамтран ажиллах боломжийг эрэлхийлж байгаа илэрхийлсэн юм.

СХД-ийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвд бүртгэлтэй байгаа 1600 орчим жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг өрхийн үйлдвэрлэгчээс эхлээд томоохон аж ахуйн нэгжүүд бүртгэлтэй тэдэнтэй хамтран ажилладаг болохоо хэлээд тэдний зөв мэдээллийг хэрхэн оновчтой зөвөөр олон нийтэд хүргэх тэдний борлуулалтад бага ч гэлтгүй дэмжлэг болох хэрхэн хамтран ажиллах талаар үйл ажиллагааны төлөвлөгөө гаргаж хамтран ажиллах нь илүү үр дүнтэй гэдгийг онцлоод хоёр талаас үйл ажиллагааны хөтөлбөр дээр ажиллаж түүнийг хэрэгжүүлэх эхний ойлголцолд хүрч хамтран ажиллах боломжуудын талаар ярилцсан ажил хэрэгч уулзалт боллоо.

699 үзсэн
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Mongolbrand.mn хариуцлага хүлээхгүй.

Хаяг, байршил