Хан-Уул дүүргийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн хамт олонтой уулзлаа

2020-09-11

Уулзалтад “Монгол брэнд” холбооны зүгээс тэргүүн Ш.Отгон-Өлзий, холбооны менежер Т.Одбилэг,  Хан-Уул дүүргийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн захирал Н.Дорждулам болон тус төвийн албан хаагчид оролцлоо.

Уулзалтын эхэнд “Монгол брэнд холбоо”-ны тэргүүн Ш.Отгон-Өлзий: #МОНГОЛБРЭНД  www.mongolbrand.mn төсөл нь эцсийн бүтээгдэхүүн гаргаж буй өрхийн үйлдвэрлэл эрхлэгч жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдээс эхлэн үндэсний үйлдвэрлэгчдийн брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээг дотоодын болон олон улсын зах зээлд таниулан сурталчлах, экспорт хийхэд дэмжлэг туслалцааг үзүүлэх, хөрөнгө оруулалт,  борлуулалтын сувгийг нь нэмэгдүүлэх, брэнд бүтээгдэхүүнийг нь хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үндсэн зорилготойгоор ажиллаж байгаа талаар танилцуулаад.

Төслийн хүрээнд одоогоор нийт 530 жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуй нэгж байгууллагын 1000 орчим бараа бүтээгдэхүүнийг зураг тайлбартай хамруулж www.mongolbrand.mn цахим хуудас, youtube.com, facebook.com, twitter.com зэрэг олон нийтийн сүлжээгээр дамжуулан текст, фото, видео хэлбэрээр контент бэлтгэн олон нийтэд хүргэж байна. Мөн  2019 оны 12 дугаар сард Ази, Америкийн худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж АНУ-ын дөрвөн экспертүүдийг Монгол Улсад урин ирүүлж үндэсний үйлдвэрлэгч аж ахуй нэгжүүдийн дунд “Америкт экспортолъё” арга хэмжээг амжилттай зохион байгуулж экспорт хийх төлөвлөгөөтэй байгууллагуудад Экспорт хийх боломж сэдвээр тусгайлсан сургалт хийж тэдний бүтээгдэхүүнд төслийн үнэлгээ сонгон шалгаруулалтыг Ази, Америкийн худалдаа аж үйлдвэрийн зөвлөхүүдээр хийлгэж, сонгогдсон төсөл хөтөлбөрүүдийн хөрөнгө оруулалтын төслүүдийг бичиж эхэлсэн эхний алхмууд хийгдэж байгаа талаар танилцуулаад.  

www.mongolbrand.mn цахим хуудсанд брэнд үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийг бүртгэн, тэдний үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүний, үнэ ханш, зураг, бичлэг, техт гэх мэт бүх төрлийн мэдээллийг цахим мэдээллийн санд нэгтгэж, мөн цахимаар үйлдвэрлэгч аж ахуй нэгжүүд бүтээгдэхүүн үйлчилгээний бүхий төрлийн мэдээллийг өөрсдөө оруулах боломжийг бүрдүүлсэн СХД-т үйл ажиллагаа эрхэлж байгаа өрхийн үйлдвэрлэгчдээс эхлэн үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн үйлчилгээг энэ платформд нэгтгэх талаар хамтран ажиллах боломжуудын талаар танилцууллаа.

Хан-Уул дүүргийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн захирал Н.Дорждулам: Та бүхний хийж хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн талаар танилцаад бидний үйл ажиллагааны чиглэл хүрэх эцсийн хүрэх үр дүн нэг байгааг дурдаад тус төвөөс хийж хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр, жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмждэг үйл ажиллагаагаа, баг хамт олноо танилцуулаад Монгол брэнд холбоотой хамтран боломжтойгоо илэрхийлсэн юм.

Хан-Уул дүүргийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвд бүртгэлтэй байгаа 1200 орчим жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг өрхийн үйлдвэрлэгчээс эхлээд томоохон аж ахуйн нэгжүүд бүртгэлтэй байдаг.

Сүүлийн жилүүдэд тус төвөөс хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр, сургалт, сурталчилгаа, үзэсгэлэн худалдаа гээд боломжит бүх чиглэлээр дэмжиж тэдэнтэй хамтран ажилладаг болохоо хэлээд Монгол брэнд холбоотой хамтран тэдний бүтээгдэхүүн үйлчилгээг сонирхолтой байдлаар харуулсан фото зургуудыг өндөр чанартайгаар нэгдсэн байдлаар авч цахим хуудас, өөрсдийн хөгжүүлж буй цахим танилцуулгад нэгтгэх, хэвлүүлж байгаа сэтгүүлд оруулах тус mongolbrand.mn цахим сайтад хамруулах гээд бүх талын хамтын ажиллагааг нээлттэй хэрэгжүүлэх боломжтойгоо онцлоод, энэ намрын төлөвлөсөн хийж хэрэгжүүлэх ажлуудтайгаа уялдуулах,  дэмжиж хамтран ажиллах талаар ярилцлаа.

739 үзсэн
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Mongolbrand.mn хариуцлага хүлээхгүй.

Хаяг, байршил