• Өөдлөх айл үүд хаалганаасаа гэдэг. Хэрэглэгч та гэр болон албан тасалгааныхаа дотор хаалгыг өөрчлөхөөр хайж байгаа бол  “Даблвүүд” компани орчин үеийн дэвшилтэд тоног төхөөрөмжүүдийг ашиглан бүх төрлийн дотор хаалгыг евро стандартаар дотооддоо үйлдвэрлэж байгааг дуулгахад таатай байна.

    2013 оноос эхлэн барилгын дотор хаалга болон тавилга үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэн Монголынхоо хэрэглэгчдэд олон улсын ISO-9001 стандартийг хангасан түүхий эд материалуудыг ашиглаж чанарын өндөр түвшинд хийгдсэн баталгаат бүтээгдэхүүнээ нийлүүлж байгаа билээ.

    Хэрэглэгчдийн өдөр тутмын хэрэглээнд тулгуурлан байгалийн гаралтай материалыг ашиглан, дулаан алдалтыг бууруулагч, дуу тусгаарлагчыг бүх үйлдвэрлэсэн хаалгандаа суурилуулсан бөгөөд орчин үеийн шийдэлтэйгээр дан болон хос, гүйдэг хаалгуудыг үйлдвэрлэнэ.

    Дотор хаалгыг материалын хувьд байгалын гаралтай  үнэргүй pvc  хуулгатай болон будагтай гэсэн төрлөөр үйлдвэрлэдэг бөгөөд захиалагчийн сонирхолд нийцүүлэн нэмэлтээр хээтэй, ухлаадастай, шилтэй болон металл оруулгатай, энгийн цулгуй загвараар үйлдвэрлэн гаргах боломжтой юм.

    Өнгөний хувьд 50 гаран өнгөнөөс сонгож болох бөгөөд будагтай хаалга захиалах бол хүний биед хор хөнөөлгүй экологийн цэвэр будгаар таны хүссэн өнгийг гаргах юм.

    Хэрэглэгч та “Даблвүүд” үйлдвэрийн Техник импорт дотор байрлах Шоурүмээр зочлон өөрийн хүссэн өнгө дизайн загвараар хаалганы сонголтоо хийн захиалж болно. Мөн үйлдвэрлэсэн хаалга тавилгандаа 2 жилийн баталгаат хугацааг олгож байна.

Бүтээгдэхүүнүүд

Хаяг, байршил