• Орчин үед сүү, сүүн бүтээгдэхүүн хүнс тэжээлийн голлох бүтээгдэхүүн болж, нэг хүн амд ноогдох сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ нь улс орны үндэстний хөгжлийн түвшний чухал үзүүлэлтүүдийн нэг болжээ. Монгол улсын ууган үйлдвэр “Сүү” ХК нь 60 дахь жилдээ нийслэлийнхээ төдийгүй хөдөө орон нутгийн хэрэглэгчиддээ зориулан экологийн цэвэр бүтээгдэхүүнээ өргөн барьж байна. Хэрэглэгчид маань бүх насны хүмүүс байдаг тул тэднийхээ онцлог, амьдралын хэв маягт нийцүүлэн бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулж, баяжуулан ажиллахыг бид чухалчилдаг.

    Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй хэрэглэгчдийнхээ эрэлт хэрэгцээг хангахын тулд бид монгол үнээний цэвэр сүүг орчин үеийн техник технологиор боловсруулж, байгаль орчинд ээлтэй сав боодол ашиглан үйлдвэрлэлээ явуулж байна.

    Монгол улсын Хүнсний тухай хуульд “Стратегийн хүнс”-ээр монгол хүний физиологийн хэрэгцээнд зайлшгүй шаардлагатай малын мах, монгол үнээний сүү, тарианы үр, улаан буудай, гурил, ундны усыг нэрлэсэн байдаг.

    Ард иргэдээ чанартай, эрүүл ахуйн шаардлага хангасан, монгол үнээний шимт сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангахын тулд бид хариуцлагаа ухамсарлан, цаг агаарын хүнд хэцүү ямар ч нөхцөлд, жилийн дөрвөн улиралд 2500 гаруй бэлтгэн нийлүүлэгчийнхээ хотноос сүүгээ шинээр нь татан авч, мандах нартай уралдан тээвэрлэж, эрүүл аюулгүй экологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж, хүнс үйлдвэрлэлийн салбартаа манлайлан ажиллаж байна.

Хаяг, байршил