• Монгол улсад байгуулагдсан гутлын анхны хувийн үйлдвэр нь “Хос Аз” компани юм. Энэ үйлдвэр нь анх 2005 онд байгуулагдаж өнөөг хүртэл тасралтгүй арав гаран жил ажиллан монгол түмнийхээ гутлын хэрэгцээний нэгээхэн хэсгийг хангасаар байна. Өнөөдрийн байдлаар мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн инженер, техникийн ажилчид нийлээд 80 аад ажлын байртай болжээ.

    Тэд өнгөрсөн жил өөрийн хөрөнгөөр Итали, Тайвань улсын компьютер удирдлагатай, өндөр чадлын техник тоног төхөөрөмжөөс бүрдсэн 2 дахь үйлдвэрээ нээгээд байна. Ингэснээр хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн ажлын бүтээмжийг нэмэгдүүлсэн гээд олон давуу талтайн дээр жилдээ 100 мянган хос гутал хийх хүчин чадалтай болжээ.

    Нийт бүтээгдэхүүний дийлэнх хувийг нь хөдөлмөр хамгааллын зориулалттай гутал эзэлдэг байсан бол 2 дах үйлдвэр нээгдсэнээр эрэгтэй эмэгтэй хүүхдийн спорт гээд олон улсын чанар шаардлагад нийцсэн Монгол брэндийн гутлууд үйлдвэрлэх боломжтой болж байна.

    Монголчууд хүүхдийн хөлийг дулаан байлгах чийгтэхгүй байлгах тал дээр ихээхэн анхаардаг. Тэгвэл Хос Аз компани нь Монгол, Италийн цэвэр арьс шир, нэхий болон гутлын үйлдвэрлэлд шинээр хэрэглэгдэж байгаа хөвөн даавуун, гал усанд тэсвэртэй материал ашиглан Европ Стандартын Монгол хүүхдийн гуталны шинэ коллекцоо гаргаад байна. Энэ загвараа Итали улсын нэрт зохион бүтээгч Ж.П.Папатай хамтран гаргасан бөгөөд эдгээр загваруудаа Япон улсад нийлүүлэхээр ажиллаж байна. Цаашид монголын “Хос Аз” ХХК-ийн брэнд гутлууд дэлхийн өнцөг булан бүрт хүрч танигдахыг хүсье.

Бүтээгдэхүүнүүд

Хаяг, байршил