Exclusive Brand

Байгууллага
  • Монголчууд бид дэлхийн зах зээлд уул уурхай, ашигт малтмал зэргээр танигдаж, яригддаг болсон. Харин бэлэн хувцасны зах зээлд танигдсан, “Made in Mongolia” шошгыг дэлхийд түгээх үндэсний брэндтэй болох хэрэгцээ зүй ёсоор хүлээгдсээр байна. Импортын хэрэглээг ч таягдан хаяж, монголчуудын хэрэгцээ шаардлагад нийцсэн, монгол хүний биеийн онцлогт тохирсон бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрлэгчид үгүйлэгдсээр байна. Ийм боломж ч бас бий. Бид өөрсдийн онцлог, газар нутгийн байршил, цаг уурын нөхцөл байдал, мал аж ахуйн гаралтай түүхий эд гээд ашиглаж болох, гайхуулж болох зүйлсээ ашиглавал боломж нээлттэй байна.

    Тийм ч учраас Монгол Улсын нэрийг дэлхийд гаргаж, “Made in Mongolia” шошготой бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд нэвтрүүлэх, дотооддоо импортыг орлох үндэсний үйлдвэрийг хөгжүүлж, дэлгэрүүлэх том зорилгын төлөө зүтгэж байгаа EXCLUSIVE брэнд

Хаяг, байршил