Явуухай Брэнд

Байгууллага
  • Монголчууд бид нэгэн үе урд хөршийн бараа руу хошуурч, ахуйн хэрэглээндээ урд хөршийн барааг сонгодог байсан бол сүүлийн үед аль болох үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг хэрэглээндээ сонгодог болоод байгаа.Үүний нэг жишээ нь, сүүлийн үед олон нийтийн дунд эрэлттэй байгаа “Явуухай” ххк-ийн хонины 100 хувь органик ноосоор хийсэн хөнжил юм. Хонины ноос нь хорт бодис агуулдаггүй, хүний эрүүл мэндэд хоргүй тул хөнжил болгон нөмөрч унтахад тун тохиромжтой илч ихтэй, хөлс чийгийг гадагшлуулдаг хүйтэнд дулаан, дулаанд сэрүүн, үнэр дардаг галд тэсвэртэй цахилгаанждаггүй зэрэг хүний эрүүл мэндэд ашиг тустай 15 нэр төрлийн шинж чанар агуулагддагийг эрдэмтэд нотолсон байдаг аж.

    Дэлхийд зөвхөн Монгол хонины ноос л бүдүүн ширхэгтэй бөгөөд ноосны ширхэг бүр нь голоороо хөндий гуурстай байдаг бөгөөд үсний гуурс нь агаар дүүрсэн байдаг учир дулааныг сайн тусгаарладаг биологийн нэг давуу тал нь юм байна.

    Монгол хонины ноосны давуу шинж чанар түүний бүтэцтэй холбоотой бөгөөд, Төв Азийн өндөрлөгийн хахир хүйтэн өвлийн улиралд дасан зохицсон биологийн онцлогтой юм байна.

Бүтээгдэхүүнүүд

Хаяг, байршил