• Бид үргэлж өнөөдөр өчигдрөөс илүү, маргааш өнөөдрөөс илүү байхын төлөө тэмүүлнэ уриатай Цаст согоот ХХК нь анх ноос ноолууран сүлжмэл хувцасны жижиг үйлдвэрлэлээ гар сүлжмэлийн 4 машин, үйлдвэрийн 2 ажилтантайгаар эхлүүлэн хувь хүмүүсийн захиалгаар ноолууран цамц, даашинз зэргийг үйлдвэрлэж байжээ.

    Өнөөдөр энэ байгууллага үйлдвэрийн бүх шат дамжлагуудад мэргэжлийн 20 гаран ажилтантай, ХБНГУ-д үйлдвэрлэсэн STOLL үйлдвэрийн бүрэн автомат сүлжих машин тоног төхөөрөмжүүдээр сардаа 1000-2000 ширхэг бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай болж өргөжсөн байна.

    Монгол ямааны цэвэр ноолуур, сарлагийн хөөвөр утсаар орчин үеийн загвар хийц сайтай эрэгтэй эмэгтэй хувцас үйлдвэрлэн EdeM (Embleme de Mongolie) брэндийг бий болгожээ. Энэхүү бүтээгдэхүүн нь тансаг хэрэглээний бүтээгдэхүүн бөгөөд 30-с дээш насны ажил хэрэгч  хүмүүст зориулагдсан юм.

    Тэд 2015 оноос DEER илүү дээр! залуучуудад зориулсан Үндэсний  шинэ залуу брэндийг танилцуулсан байна. Монголынхоо залуучуудад зориулж тэдний хэрэгцээ шаардлагад нийцүүлсэн,  импортыг орлохуйц, загварлаг , боломжийн үнэтэй цогц брэндийг хүргэхийг зорьж байгаа бөгөөд загвар, чанар, боломжийн үнэ- ийг баримтлах зарчимаа болгожээ.

    Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ дотоодын зах зээлд Гранд Плаза худалдааны цогцолборт байрлах өөрийн нэрийн дэлгүүр болон, Номин Улсын их дэлгүүр, Хүннү моол, GUMUDA дэлгүүрүүдээр борлуулж байна. Мөн 2012 оноос эхлэн  Швейцарийн Женев хотод байрладаг Cashemere de Mongolie дэлгүүрийн  захиалгын дагуу бүтээгдэхүүнээ нийлүүлдэг болжээ.

    Цаст согоот ХХК-ийн чадварлаг хамт олон импортыг орлохуйц, өдөр тутмын хэрэгцээт хувцасыг Монголчууд бид өөрсдөө үйлдвэрлэж, хэрэглэгчдийнхээ талархалыг хүлээсэн үндэсний брэндийг бий болгохын төлөө зорин ажиллаж байна.

Бүтээгдэхүүнүүд

Хаяг, байршил