• “Тренд Мебель Монголиа” ХХК нь 2000 оноос тавилгын худалдаа, үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлж өнгөрсөн 15- н жилийн турш хэрэглэгчидийнхээ хэрэгцээ шаардлагад тулгуурлан чанартай, загварлаг, орчин үеийн хийцлэл бүхий тавилгыг хамгийн доод бодит хямд үнээр хүргэж үйлчилэхийг зорин ажиллаж ирсэний дүнд өнөөдөр Монголын тавилга үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчидийн дунд томоохон байр суурь бүхий үндэсний үйлдвэрлэгч болоод байна.

    Монгол хүний амьдралын хэв маяг, хэрэглээний онцлогыг судлан Монгол хүндээ зориулсан тав тухтай, чанартай, цэвэр модон рамтай, цэвэрлэхэд хялбар, авч угаах боломжтой, олон төрлийн хэмжээ, өнгөний сонголттой шинэлэг шийдэлүүд нэвтрүүлсэн буйданг “Шилмэл буйдан” үйлдвэрлэж байна. Өнөөдрийн байдлаар булантай, ор болдог, хөл амраагчтай, арьсан гээд 80 гаруй нэр төрлөөр өдөртөө 15-20 буйдан үйлдвэрлэж хэрэглэгчдиддээ нийлүүлдэг. Энэ үйлдвэрийн хамт олон хуучин буйдан хөнгөлөлттэй үнээр сэргээх үйл ажиллагаа явуулж байна.

    Мөн дизайны шинэлэг шийдэл, орчин үеийн хийцлэл бүхий смарт тавилгын “Т Kitchen” үйлдвэр  болон Дэлхийн алдартай шилдэг брэнд тавилгуудыг үйлдвэрлэгчидээс нь шууд импортлон монголынхоо хэрэгдлэгчидэд хүргэдэг “импорт” гэсэн  чиглэлүүдээр үйл ажиллагаагаа явуулж байна.

    “Тренд Мебель Монголиа” ХХК нь хүнийн нөөцийн бодлогын хүрээнд үйлдвэрийн ихэнх  ажилчидаа БНХАУ, ХБНГУ-дад туршлага судлах, мэргэжил дээшлүүлэхээр жил бүр явуулж, бүх төрлийн тавилгын үзэсгэлэн экспод ажилчидаа байнга оролцуулж өсөж хөгжих, мэргэших боломжийг нь олгодог.

    “Шилмэл Буйдан”, “Т Kitchen” үйлдвэрүүд нь монголын буйдан тавилга үйлдвэрлэлийн зах зээлд томоохон байр суурийг эзэлдэг үндэсний үйлдвэрлэгчидийн нэг юм. Хэрэглэгчид та бүхэн  үндэсний үйлдвэрлэлээ сонгосноор нэг ч гэсэн монголын иргэн  ажилтай орлоготой байхад томоохон хувь нэмэрээ оруулж байгааг хэлэхэд таатай байна. Монголынхоо бүтээгч, үйлдвэрлэгчидээ дэмжээрэй.

Бүтээгдэхүүнүүд

Хаяг, байршил