• Тус vйлдвэрийн дизайн, барилгын зураг төслийг АНУ-ын “BКS” компани, “Эрдэнэт vйлдвэр” ХХК-ийн Зураг төслийн хэлтэс хийж, барилгын ажлыг Монгол-Оросын хамтарсан “Стройинвест” компани гvйцэтгэжээ. Yйлдвэрлэж байгаа катодын зэсийн чанарыг олон улсад нэр хvнд бvхий Английн “Аlex Stewart Assayers” компани баталгаажуулсан байна. Тэдний катодын зэсийн чанар +99,999 хувийн цэвэршилттэй байгаа нь Лондонгийн металлын биржийн “А” зэрэглэлийн чанарын шаардлагыг хангадаг.

    “Эрдмин” компани хоёр үйлдвэртэй. Нэг үйлдвэрт нь катодын зэс гаргаж авдаг бол нөгөөд нь зэсээ эцсийн бүтээгдэхүүн болгодог. Катодын зэсний үйлдвэрлэл нь уусгалт, уусган хандлалт, цахилгаан хими гэсэн үндсэн гурван дамжлагаас бүрддэг ажээ. Хүхрийн хүчлийн ногоон уусмалаар зэсийн эрдэс бүхий шороог норгон зэсийг усан уусмалд шилжүүлнэ. Үүний дараа зориулалтын бодис ашиглан уусгалтын хэсгээс ирсэн зэс бүхий уусмалыг цэвэрлэдэг. Анод, катод хавтан байрлуулсан баннуудыг зэсийн сульфатын уусмалаар дүүргэж тогтмол гүйдэл өгснөөр цахилгаан цэнэг уусмал дахь зэсийн ионыг катодын гадаргуу руу зөөвөрлөж, 5-7 хоногийн дараа цэвэр зэс бэлэн болно. Харин зэс утасны үйлдвэрлэл нь зэс хайлуулж цувих, нарийсгах, ээрэх, бүрэх гэсэн үндсэн хэсгээс бүрдэнэ. Тодруулбал, катодын зэсээ хоногт 1.5 тн, жилд 2500 тн зэс хайлуулах хүчин чадал бүхий зууханд 1145 градуст хайлуулж, 8 мм-ийн голчтой зэс цувимал үйлдвэрлэнэ.

Бүтээгдэхүүнүүд

Хаяг, байршил