Оёдол /Гучин ус /ЖДҮ

Байгууллага
  •    Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 3-р багийн иргэн. Би энэ оёдлыг эрхлээд 20 жил болж байна. Анх хөдөө малчин байж байгаад хүүхдүүд сургуульд орох болж, сумын төв рүү нүүж ирснээс хойш тогтмол үйл ажиллагаа явуулж байна даа. Хүүхдийн дээл хувцас оёхоос авхуулаад голцуу гэрээр үйлдвэрлэлээ явуулдаг.

         Би хөдөө орон нутагт байдаг болохоор хөдөөний ажилчдын хувцас, монгол дээл, загварын дээл, хүүхдийн хувцас зэрэг төрөл бүрийн оёдол хийдэг. Оёдлоос өөр хатгамал, жижиг шүрэн эдлэлийн хатгамал хийдэг.

         Одоогийн нөхцөл байдалд байнга өөрөөсөө материал гаргаад оёдол хийхэд хүндрэлтэй байдаг учир хүмүүсийн захиалга авч ажиллаж байна. Хүмүүс ихэвчлэн материалаа авчраад захиалга өгдөг болохоор үйлчлүүлэгчдийн хүссэнээр оёж урладаг.

Бүтээгдэхүүнүүд

Хаяг, байршил