Сур, ширэн хөхүүр ЖДҮ

Байгууллага
    • Энэхүү сур, ширэн хөхүүр хийх аргыг бүр багаасаа сурч, аав ээжээсээ уламжлаад хийж ирсэн. Үүгээр дагнаж, гардаж ажиллаад 5 жил болсон, 6 дахь жилдээ ажиллаж байна. Эхэндээ гараар хийдэг байгаад, гар ажиллагааг нь багасгах, аль болох механикжуулах, тоо төрлийг нь нэмэгдүүлэх зэргээр үйл ажиллагаагаа өргөжүүлж байна. Анх гар ажиллагаатай, монгол уламжлалт арга,  хэв маягийг нь алдагдуулахгүй байхыг боддог. Ажлын байр, тоног төхөөрөмжтэй болж, бүтээмжийг нэмэгдүүлэх гол зорилготой.
    • Малын гаралтай түүхий эдийг боловсруулж,  монгол арга уламжлалыг үйлдвэрийн технологитой хослуулахаас гадна монгол хэв маягаа алдагдуулахгүйгээр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхийг эрхэмлэдэг. Жишээ нь: хөхүүрийг дан монгол уламжлалын дагуу гар аргаар хийдэг, ганц ч цахилгаан багаж орох боломжгүй, их хугацаа ордог зүйл. Сурыг мөн монгол арга уламжлалаараа хийдэг. Харин нэхий зэрэг үслэг зүйлсийг олноор нь угаах, цахилгаанжуулах, тоо төрлийг нь нэмэгдүүлэх, үнэргүй, үс нь унадаггүй байх зэрэг хэрэглэгчдийн хэрэглээнд нийцүүлж үйлдвэрлэлээ явуулдаг.
    • Хөдөө, орон нутаг руу чиглэгдсэн, малд зориулагдсан, малчид түлхүү хэрэглэх юм шиг хэрнээ хүн амын нягтаршил ихтэй хот суурин газарт ч ашиглагдаж байна. Зах зээлийн хүрээнд өргөн хэрэглээний бүтээгдэхүүний адил хүмүүс байнга худалдан авахгүй, өдөр бүр борлогдохгүй ч тодорхой хэмжээний үр ашгаа өгч байна. Үйлдвэрлэлийн хувьд цаг хугацаа их ордог учир хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ өндөр, борлуулалт их зэрэг ачаалал харьцангуй бага байдаг. 
    • Гараар юм хийнэ гээд ганц хоёр хурганы арьс нухлаад сууж байсан бол одоо ажлын байр, тоног төхөөрөмтэй, өөрийн хувьд ч үйлдвэрлэлийн хувьд ч бага багаар дээшлэн дэвжиж байна гэж боддог. Алдар нэр, гавьяа шагналын хувьд надад мэдэх юм байхгүй.
    • Намайг Манжуурын үзэсгэлэнд оролцож байхад гадны хүмүүс их сонирхож байгаа нь анзаарагдаж байсан. Хэрэглээний хувьд ямар байдгийг сайн мэдэхгүй ч хилийн цаана Монгол туургатан бүр хөхүүр, шир, суран эдлэлүүдийг өөр өөрсдийн арга барилаар хэрэглэдэг юм билээ. Миний хувьд ямааны ноос ноолуур, хонь хурганы арьс зэргийг сайтар боловсруулан хамгийн дээд зэрэг дэвд хүрэхгүй ч сурталчлан таниулахын төлөө өөрийн чадлаар ажиллана гэсэн бодолтой явдаг.

Бүтээгдэхүүнүүд

Хаяг, байршил