МОНГОЛ БРЭНД ТӨСЛИЙН БАГ ӨВӨР МОНГОЛЫН ХАҮТАНХИМ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗРЫН ДЭД ДАРГА, БООМТЫН ЗАХИРАГЧ, МОНГОЛ УЛСААС ХӨХ ХОТОД СУУГАА ЕРӨНХИЙ КОНСУЛТАЙ УУЛЗЛАА

2017-04-15

2017 оны дөрөвдүгээр сарын 15-20 хооронд “Монгол брэнд” төслийн баг БНХАУ-ын Хөххотод очиж Өвөрмонголын Худалдаа аж үйлдвэрийн танхим, Хөрөнгө оруулалтын газрын  дэд дарга, Өвөр Монголын өөртөө засах орны боомтын газрын дарга Гуо Ган, Монгол Улсаас БНХАУ-ын Хөх хотод суугаа Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэ нартай уулзлаа. Өвөр Монголын өөртөө засах орны боомтын газрын дарга Гуо Гантай уулзах үеэр энэ оны есдүгээр сарын 27-нд болох Монгол-Хятадын үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн худалдаа Хөх хотод болох талаар ярилцлаа. Тус үзэсгэлэн худалдаа нь хоёр жилд нэг удаа болдог зохион байгууллагддагаараа онцлогтой юм.  Энэ үзэсгэлэн худалдаа арга хэмжээний үеэр уялдаа холбоогоо хэрхэн сайжруулж, хамтран ажиллах талаар ярилцлаа.

Тэрээр хоёр жилийн өмнөх үзэсгэлэн худалдааны үеэр гарсан амжилт, алдаа дутагдлын талаар ярилцаад. Тэдний зүгээс үзэсгэлэн худалдаанд оролцох Монгол Улсын бараа бүтээгдэхүүн бүгд зарагдана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. олон хэрэглэгчтэй тул санаа зовох зүйлгүй болов уу Монгол Улсын зүгээс үзэсгэлэнд оролцож байна гээд хэдэн цүнх, хувцас, хүнс, ноос, ноолууран бүтээгдэхүүн аваад ирэх нь чухал биш. Бизнес хамтын ажиллагааны зарчмаар урт хугацаанд хамтран ажиллах, олон улсын чанар стандартыг хангасан бүтээгдэхүүнээ тогтвортой нийлүүлэх талдаа анхаарч оролцоорой гэж байсан. Тэдний талаас энэ арга хэмжээнд өндөр ач холбогдол өгч хийж байгаа үзэсгэлэнд ажил хэрэгч байдлаар оролцоорой гэж зөвлөлөө.

Мөн БНХАУ-ын Хөх хотод суугаа Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэ Монгол брэнд төслийн багийг хүлээн авч уулзаж санаачилсан  төслийн ажлыг дэмжиж байгаагаа илэрхийлээд БНХАУ-ын Хөх хот, болон бусад хотуудад Ерөнхий консулын зүгээс дэмжиж хамтран ажиллах боломжийн талаар ярилцаад Монголын үйлдвэрлэгч бүхэн чанар стандартын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүнээ  БНХАУ-ын  зах зээлд экспорт хийж харилцан ашигтай ажиллах зарчмаар худалдан авах чадвар өндөртэй том зах зээлд том боломж  байгаа талаар ярилцлаа. Ийнхүү “Монгол брэнд” төслийн баг зах зээлийн судалгаа, хамтын ажиллагааны боломж зэрэг маш олон ажил хийж амжууллаа.

 

731 үзсэн
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Mongolbrand.mn хариуцлага хүлээхгүй.

Хаяг, байршил