Монгол, Хятад, Оросын эдийн засаг, худалдааны чуулга уулзалтад оролцлоо

2016-09-08

Монголбрэнд төслийн хамт олон Монгол-Хятад-Оросын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны чуулга уулзалтад 2016 оны 9 дүгээр сарын 2-7 ний өдрүүдэд Эрээн хотноо оролцлоо. Тус  чуулга уулзалт  долоон салбар хуралдаанд хуваагдан амжилттай зохион байгуулагдлаа. Тухайлбал, гурван улсын Худалдаа аж үйлдвэрийн дээд хэмжээний форум, хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн тухай гурван талт дугуй ширээний уулзалт, мөн хил дамнасан цахим худалдаа болон олон улсын логистикийн хамтын ажиллагаа, соёл, аялал жуулчлалын хамтын ажиллагаа, боловсролын салбар дахь хамтын ажиллагаа, банк санхүүгийн инноваци, хил залгаа хөрш орон нутгийн Засаг дарга нарын хуралдаан салбөр хуралдаан уулзалтуудаар амжилттай болж өндөрлөлөө. Уулзалтанд гурван талын албаны төлөөлөгч болон аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид оролцож Монгол улсад үйлдвэрлэсэн болон импортын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа гарч Монгол улсаас 100 гаруй аж ахуйн нэгж, 300 гаруй бизнес эрхлэгчид оролцлоо.

Энэхүү хуралдааны үеэр гурван орны эдийн засгийн хамтын ажиллагаа болон эдийн засгийн коридорыг идэвхжүүлэхэд гурван тал идэвхтэй оролцохоо энэ үеэр илэрхийллээ. Хуралдааны үеэр МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав “Бүс нутгийн хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгаа нь эдийн засгийн өсөлтийг дэмжинэ” гэлээ. Тэрээр Монгол, Хятад, Орос  улсын ерөнхийлөгчид Ташкент хотноо уулзах үеэр гурван улсын Эдийн засгийн коридор байгуулах тухай хэлэлцэн, ажил хэрэг болж байгаа нь эдийн засгийн өсөлт, хөрөнгө оруулалт болон гол төслүүдийг хэрэгжүүлэх боломж бүрдэж буйг онцлон тэмдэглэлээ.

Тус уулзалтын үеэр Хятадын худалдааны байгууллагын дэд дарга Ван “Гурван улсын хувьд эдийн засгийн худалдааны харилцааг нэгтгэснээр эдийн засгийн болоод улсын хөгжилд голлох нөлөөг үзүүлнэ” гэдэгээ илэрхийлж байлаа.

Монголдоо бүтээцгээе уриатай МОНГОЛБРЭНД төслийн хамт олон “Хил дамнасан цахим худалдаа” болон “Гурван улсын Худалдаа аж үйлдвэрийн дээд хэмжээний форум”-салбар хуралдаануудад оролцож Монголд үйлдвэрлэсэн олон улсын чанар стандартыг хангасан бараа бүтээгдэхүүнийг БНХАУ-ын зах зээлд гаргах, эрээн хотын их дэлгүүрт Монголбрэндийн тусгай тасаг нээн худалдаалах мөн цахим худалдааг өрөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар олон улсын хөрөнгө оруулагчид бизнес эрхлэгчидтэй уулзаж санал солилцлоо.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

504 үзсэн
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Mongolbrand.mn хариуцлага хүлээхгүй.

Хаяг, байршил