БАЯНГОЛ ДҮҮРЭГ "МОНГОЛ БРЭНД” ТӨСӨЛТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2016-09-07

Баянгол дүүрэг 2016 оныг “Баялаг бүтээгчдээ дэмжих жил” болгон зарласан билээ. Энэ хүрээнд  “Монгол брэнд” төсөлтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж  дүүргийнхээ баялаг бүтээгчдийг дэмжин ажиллахаар боллоо. Уг төслийн гол зорилго нь үйлдвэрлэгч, бүтээгч, жижиг дунд үйлдвэрлэгчид болоод үндэсний үйлдвэрлэгчдийн  эх орондоо бүтээж буй  баялаг, бараа бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргахад оршиж онлайн, сошиал медиа төвшинд сурталчилж ажиллахаар юм.

Монгол брэнд төслийн эхний шатанд жижиг, дунд  үйлдвэрлэгчдийг дэмжих  сан, Чингис  бондоос санхүүгийн дэмжлэг авсан аж ахуй нэгжүүдийг дэмжин үйлдвэр дээрээс нь нэвтрүүлэг бэлтгэх, ярилцлага хийх, богино хэмжээний видео кино хийх, утас хаягийг нийтлэх зэргээр үнэ төлбөргүй сурталчилж өгөх юм.

Дашрамд дуулгахад үйлдвэрлэгчид www.mongolbrand.mn цахим хаягаар орж өөрийн компанийн бүтээгдэхүүнийг сурталчилж, дэлгэрэнгүй мэдээллээ оруулах боломжтой бөгөөд гадаадын зах зээлд  гаргах асуудлыг МОНЦАМЭ агентлаг хариуцан ажиллаж, орчуулгыг мэргэжлийн түвшинд хийх гүйцэтгэх юм.

 

370 үзсэн
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Mongolbrand.mn хариуцлага хүлээхгүй.

Хаяг, байршил