• Интерактив компани нь програм хангамж боловсруулах, системийн интеграци болон мэдээллийн системийн цогц шийдлийг зах зээлд нийлүүлэн ажиллахаар 1996 онд байгуулагдсан бөгөөд Монголын мэдээлэл технологийн салбарын шилдэг компаниудын нэг билээ. Байгуулагдсан цагаасаа хойш чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нийлүүлж үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл ханамжийг өндөр байлгахыг зорилгоо болгон ажиллаж, Монголдоо “анхдагч” хэмээх тодотгол бүхий системийн шийдлүүд болон програм хангамжийн олон бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нийлүүлж байгаагаараа бид бахархдаг.
     

      Энэхүү зорилгын хүрээнд Америк, Канад, Солонгос, Энэтхэг, Франц, Бельгийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, мэдээллийн технологи, системийн интеграцийн чиглэлээр мэргэшсэн нэр бүхий компаниудтай итгэлтэйгээр хамтран ажилласаар ирлээ. Мөн програм хангамжийн дэлхийн шилдэг компаниудын нэг Oracle компаний Монгол дахь Алтан түншээр /Gold Partner/ сонгогдон ажиллаж байгаа нь үүний нэг баталгаа юм.

Бүтээгдэхүүнүүд

Хаяг, байршил