• Төлөвлөсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед Монгол улсад хөнгөн үйлдвэрийн салбар эрчимтэй хөгжсөний дотор арьс ширний үйлдвэрлэлд онцгой ахиц дэвшил гарсан юм. Өнгөрсөн зууны 80-90-ээд оны үес жилд 5-6 сая арьс ширийг технологийн бүрэн мөчлөгөөр боловсруулан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хаягдлыг 100 хувь дахин ашиглаж байлаа. Жилд 3,5 сая хос гутал, 600 мянган ширхэг савхин хувцас, 200 мянган нэхий дээл, эдлэл үйлдвэрлэж байсан үе. Энэ үед арьс ширний салбарын экспорт хөнгөн үйлдвэрийн салбарын нийт экспортын 10 хувий гэзэлдэг байсан бөгөөд тус салбар нь жинхэнэ утгаараа үйлдвэр технологийн паркийн хэлбэрээр ажиллаж байсан билээ.
    Монгол улсын арьс ширний салбарын тэргүүлэх үйлдвэр “Дархан нэхий” хувьцаат компани  1972 оноос өнөөг хүртэл 45 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа туршлагатай том үйлдвэрийн нэг. Байгальд ээлтэй, хэмнэлттэй эко технологийн ололтуудыг нэвтрүүлсэн. Евро стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл явуулдаг. Улсын үйлдвэрийн газар байгаад 1993 онд хувьчлагдаж хөрөнгийн биржид бүртгэлтэй,  нээлттэй “Нэхий” хувьцаат компани болсон. Нийт 4000 орчим хувьцаа эзэмшигчтэй. 2001 онд  “Дархан нэхий” ХК болон өргөжиж Монгол улсын арьс шир боловсруулах салбарын тэргүүлэгч үйлдвэрийн хэмжээнд хүрсэн. Одоо тэд үхэр хонь ямаа, сарлагийн wet blue, краст, хувцас гутлын савхи, үслэг нэхий арьс боловсруулахаас гадна нэхий дээл, хувцас, гутал, савхин бүтээгдэхүүн гэх мэт 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Салбартаа хамгийн өндөр цалин хангамжтай 500 гаруй мэргэшсэн  ажилтантай тус компани өдгөө хоногт 1000 ширхэг буюу жилд 300000 ширхэг  бодын арьс боловсруулж хөх шир, краст, гутал цүнхний гүйцээн боловсруулсан арьс, хуулдсан арьсууд үйлдвэрлэхийн зэрэгцээ жилд 1,5 сая  хонь ямааны арьс боловсруулж  хувцасны үслэг нэхий, савхи үйлдвэрлэж байна. Мөн жижиг арьс боловсруулах үйлдвэртээ жилд 200000 ширхэг хурга, ишиг, туулай болон ангийн арьс боловсруулж  зах, дотор, шубны арьс үйлдвэрлэдэг. Оёдлын үйлдвэр нь жилд  0,5 сая ширхэг нэхий болон савхин  хувцас бүтээгдэхүүн, гутлын үйлдвэр жилд 0,5 сая хос өвөл, хавар намрын гутал үйлдвэрлэж байна. Үслэг арсыг шубны технологоор боловсруулах, хувцасны зөөлөн савхи боловсруулах, гутлын шир, шевро боловсруулах технологийг Испанийн Cromogenia компаниийн, БНХАУ-ын Бээжингийн Fanbo компанийн мэргэжилтнүүдтэй хамтран нэвтрүүлээд байгаа. Хамгийн сүүлийн үеийн техникийн  дэвшил, ололтуудыг цаг алдалгүй нэвтрүүлэн  Итали, Испани, Тайван, Хятад улсын нэртэй үйлдвэрүүдийн тоног төхөөрөмж  ашиглаж байна.

    “Дархан нэхий” компани дороо “Нэхий таннери”, “Дархан таннери”, “Нэхий як”, “Нэхий гармент”, “ СХТ “ “ТТТ”  үйлдвэрүүд “Як трейд”, “ Нэхий Трейд” “Өсөх нэхий” “Дэвжих нэхий” ББСБ “Нэхий Агр” , “ Ижий эко хүнс” “Гранд Як” “ Дархан импорт энд экспорт” “ Сибирь-Як” “Ижий трейд” охин  компаниудтай болж үйл ажиллагааны чиглэлээ өргөжүүлсээр байгаа юм. Дэлхийд химийн үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч Испанийн Cromogenia компаний Монгол дахь албан ёсны цорын ганц төлөөлөгч “Дархан нэхий” компани үндсэн химийн материалуудаа Испани, Оросоос авдаг ажээ.
    Байгаль экологид хоргүй эко үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилт тавин идээлгийн дамжлагын дахин ашиглалтыг үйлдвэрлэлд нэврүүлж химийн материалын орцыг 30 хувь, технологийн усыг 45 хувь хэмнэж химийн материалын болон усны хэрэглээг багасгасан. Мөн бодын ширний үсийг шатаахгүйгээр салгах технологийг нэвтрүүлж ус болон химийн материалын хэрэглээг 30 хувиар бууруулжээ. Цаашид  хүчил болон давсны хэрэглээг бууруулах технологи, хромгүй идээлгийн технологи нэвтрүүлэхээр ажиллаж байна.

    Тэдний ололт амжилтыг цухасхан дурдахад,
    Монголдболсонүзэсгэлэнгээс
    *        2005 оны Монголын татвар төлөгчдийн үндэсний холбооны “Шилдэг менежменттэй байгууллага” өргөмжлөл
    *        2004 оны Монгол улсын Засгийн газар, ҮХЯ-ны “Тогтвортой үйл ажиллагаатай шилдэг аж ахуйн нэгж” өргөмжлөл
    *        Монголын байгаль орчны яам, МҮХАҮТ-ын Цэвэр үйлдвэрлэл нэвтрүүлэгч “Анхдагч гэрчилгээ”
    *        Монгол даатгал” компаний “Найдвартай даатгуулагч” өргөмжлөл
    *        2005 оны Монголын үнэ стандартчлалын улсын хорооны “Чанарынтэмдэг” –ээр ҮХЯ-ны “ААА” зэрэглэлийн үйл ажиллагаатай аж ахуйн нэгж батламж, “Алтан гэрэгэ”
    *        Жижиг дунд үйлдвэрлэлийн Техник технологийн үзэсгэлэнгээс “Гран при”
    *        Төвийн бүсийн түншлэлээс “Аж үйлдвэрийн шилдэг бүтээгдэхүүн”
    *        Улаанбаатар түншлэл -2006 үзэсгэлэнгээс “Арьс ширний үйлдвэрийн шилдэг бүтээгдэхүүн”
    *        “Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгж” өргөмжлөл, 2007, 2008, 2009 онуудад
    *        “Монгол Улсын ТОП-150 аж ахуйн нэгж” өргөмжлөл 2010, 2011 онуудад
    *        МУТЕГ-ын Найдвартай татвар төлөгч – 2003, 2005, 2007, 2008, 2009 онуудад
    *        Жижиг дунд үйлдвэрлэлийн Техниктехнологийн үзэсгэлэнгээс “Гран при”
    *        Төвийн бүсийн түншлэлээс “Аж үйлдвэрийн шилдэг бүтээгдэхүүн”
    *        “Улаанбаатар түншлэл 2006” үзэсгэлэнгээс “Арьс ширний үйлдвэрийн шилдэг бүтээгдэхүүн”
    *        Монголын үндэсний шилдэг 99 бүтээгдэхүүн, үйлдвэр үйлчилгээний байгууллага цом, өргөмжлөл
    *        2008 оны “Цэвэр үйлдвэрлэл нэвтрүүлэгч” цом, өргөмжлөл
    *        2008, 2009 оны НДШ төлөгч “Шилдгийн шилдэг ажил олгогч” өргөмжлөл
    *        2007, 2009 оны “Нийгмийн хариуцлагатай татвар төлөгч байгууллага” өргөмжлөл
    *        ХХААХҮЯ-ны Шилдэг аж ахуйн нэгж байгууллага цом, өргөмжлөл 2010 он
    *        Дархан-Уул аймгийн ХАҮТ–ын 2010 оны Гранприцом, өргөмжлөл
    *        “Татвар төлөгч “А” үнэлгээт байгууллага” 2010 он
    *        Татварын ерөнхий газрын 2011 оны “Найдвартай татвар төлөгч” гэрчилгээ
    *        ХХААХҮЯ-ны Шилдэг аж ахуйн нэгж байгууллага цом, өргөмжлөл
    *        Дархан-Уул аймгийн 2011 оны хөдөлмөр эрхлэлтийг дэмжигч “Шилдэг аж ахуйн нэгж” өргөмжлөл
    *        Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн “Шилдэг татвар төлөгч” өргөмжлөл
    *        Дархан-Уул аймгийн “Найдвартай шимтгэл төлөгч” өргөмжлөл
    *        2012 онд “Сайн засаглалыг хэрэгжүүлэгч шилдэг байгууллага”, “Entrepreneur Award 2012” цом, өргөмжлөл
    *        2012 онд МХАҮТ-ийн “Business Excellence Award” цом, өргөмжлөл
    *        2012 онд, Экологийн Бүтээгдэхүүний Хөгжил сангийн “Brand Award” өргөмжлөл
    *        2012 онд Төвийн бүсийн түншлэлээс Гран при цом, өргөмжлөл
    *        2013 онд Дарханы ДДС ТӨХК-ийн “Найдвартай хэрэглэгч” өргөмжлөл
    *        2013 онд “Арьс шир ноос ноолууран бүтээгдэхүүн 2013” үзэсгэлэнгээс “Шилдэгийн шилдэг бүтээгдэхүүн-Гран при” цом, өргөмжлөл
    *        2013 онд “Дарханы брэнд бүтээгдэхүүн-2013- түншлэлийн “Брэнд бүтээгдэхүүн” цом, өргөмжлөл
    *        2013 онд МТА-ныТалархал
    *        2014 онд “Дархан хотын баяр–Төвийн бүсийн түншлэл 2014” үзэсгэлэнгээс Брэнд бүтээгдэхүүн цом, өргөмжлөл
    *        2014 онд Монголын арьс ширний холбооны Арьс ширний үйлдвэрийн салбарын “Шилдэгийн шилдэг ААН” өргөмжлөл
    *        2014 он Дархан-Уул аймгийн “Топ 15 ААН” батламж
    Гадаад орнуудад болсон үзэсгэлэнгээс
    *        1973 оны Олон улсын үзэсгэлэнгээс ”Алтан медаль” цом
    *        1978 оны Олон улсын үзэсгэлэнгээс ”Алтан медаль” цом
    *        1979 онд Москвад болсон ОУ-ын арьс боловсруулах үйлдвэрүүдийн бүтээгдэхүүний үзэсгэлэнгүүдээс цом
    *        Ази Африкийн орнуудын бүтээгдэхүүний үзэсгэлэн яармагаас “Хүрэл медаль”
    *        Румыны олон улсын үзэсгэлэнгээс “Алтан медаль” цом
    *        Киргизэд болсон олон улсын үзэсгэлэнгээс “Мөнгөн медаль”
    *        2006 онд Японы олон улсын яармаг үзэсгэлэнгээс “Алтан медаль”
    *        2007 онд Улаан-Үдийн олон улсын үзэсгэлэнгээс “Алтан цом”, диплом
    *        2009, 2010 онуудад ОХУ-ын Иркутскийн үзэсгэлэнгээс шилдэг бүтээгдэхүүний цом, диплом тус тус хүртжээ.
    “Дархан нэхий” компани үхрийн шир, хонины нэхийгээ Монгол улсын 21 аймгаас бэлтгэдэг. Тэд түүхий эдийг дундын дамжлагагүйгээр шууд авч малчдын орлогыг дэмжсэнээр малчин үйлдвэрлэгч хоёрын холбоог нягтруулж арьсны чанарыг сайжруулах, түүхийн эдийн гарал үүслийг тодорхой болгох зорилгоор Түүхий эд бэлтгэлийн баазыг Архангай, Хөвсгөл, Орхон, Ховд аймгуудад нээн ажиллуулж эхлээд байна. 2010 оноос хойш хагас боловсруулсан ширээ Итали, Испани, Энэтхэг, Бангладеш руу экспортлох болжээ.
    Зөөлөн оёдлын тасаг буюу гадартай хувцасны тасаг нь 1999 оноос эхлэн тусгай зориулалтын ажлын хувцас үйлдвэрлэж байгаа бөгөөд БХЯ, ХХЕГ, ШШГЕГ, ЦЕГ, ГЕГ, ОБЕГ, ЦТС, УБТЗ, ИНЕГ зэрэг газруудад Монгол орны уур амьсгал, хүний биеийн онцлогт тохирсон, эрүүл ахуй хөдөлмөр хамгааллын стандартыг бүрэн хангасан, биед эвтэйхэн, загварлаг, бат бөх, цагаан нэхий дотортой өвлийн дулаан хувцасыг чанарын өндөр түвшинд ханган нийлүүлж ирсэн юм.
    Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн албаныхан ус нэвтрүүлдэггүй шир гаргаж авсан нь сүүлийн үеийн технологийн шилдэг ололтын нэг болоод байна. Тэд уг ширээр хийсэн тогоонд акварумын загас тэжээн ажлын өрөөнүүддээ тавьсан нь ихээхэн содон харагдаж байлаа. Малын арьс ширний нэг давуу тал нь ус нэвтрүүлэхгүй атлаа агаар солилцож байдагт оршдог ажээ.
    Буянт малынхаа арьс шир, ус ноосоор дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц нэр хүндтэй брэнд төрүүлж, ашиг шимийг нь хүртэж байгаа “Дархан нэхий” компанийн үйлс бүтээлийн өнөөгийн байдлыг цухасхан дурдахад ийм байна. “Дэвшлийг хэрэгжүүлэгч, ёсзүйг эрхэмлэгч, байгальд ээлтэй компани” хэмээх уриатай “Дархан нэхий” зөвхөн монголчуудын төдийгүй дэлхийн гоёл болох цаг холгүйг энэ удаагийн сурвалжлагын аяллаараа мэдэрсэн билээ.

Бүтээгдэхүүнүүд

Хаяг, байршил