• “Гурван марал” групп нь анх 2013 оноос эхлэн барилгын хуурай хольцийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн ажлын гараагаа эхэлж байжээ. Анх 6 ажилтантайгаар эхэлж байсан энэ үйлдвэрлэл нь өнөөдөр технологийн шинэчлэлийг орчин үеийн стандартад нийцүүлэн өдөртөө л 70-80 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай болж өргөжсөөр 40 гаран хүнийг ажлын байраар хангаж байна.

    Мөн 2015 оноос эхлүүлэн гал дэмждэггүй , нягтрал сайтай барилгын дулаалгын хөөсөнцөрийн үйлдвэрийг ашиглалтанд оруулжээ. Одоогийн байдлаар дулаалгын хөөсөнцөр, хуурай хольцоос гадна барилгын цавуу, өнгөлгөөний цагаан замаск, дүүргэлтийн бетон зэргийг үйлдвэрлэн хэрэглэгчиддээ нийлүүлж байна.

    Зуун хувь үндэсний үйлдвэрлэгч энэ байгууллага нь зах зээлийн бодит үнийг баримтлан эх орондоо мөрдөж буй чанар стандартын дагуу үйлдвэрлэн найдвартай ханган нийлүүлэгч, өндөр хүчин чадалтай үйлдвэрлэлтэй гэдгээрээ хамгийн том давуу тал нь оршиж байна. Үйлдвэрлэсэн бүх бүтээгдэхүүнээ “999” брэнд болгон бараа бүтээгдэхүүнээ томоохон барилгын худалдааны төвүүдээр худалдаалж байна. Орчин үеийн дэвшилтэд технологийг ашиглан Монголдоо Монгол залуусынхаа үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хэрэглэн үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжихийг уриалж байна.

Бүтээгдэхүүнүүд

Хаяг, байршил