• Эх орныхоо хөгжил дэвшилд үндэсний үйлдвэрлэгч, бүтээгч иргэд аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа чухал нөлөөтэй. Өнөөдөр бид 1992 оноос эхлэн үйл ажиллагаа эрхэлж байгаа Талст трейд компанийг танилцуулж байна. Энэхүү компани үйлдвэрлэлийн чиглэлээр 2000 оноос хойш өнөөг хүртэл дотор хаалга, тавилгын үйлдвэр, блок бетонон эдлэл, металл эдлэлийн үйлдвэр гэсэн үндсэн 3 чиглэлтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа бүтээлч хамт олон юм.

    Хотын өнгө төрхөнд зайлшгүй чухал нөлөөтэй зүйл бол гудамж талбайн замын хавтан, хашлагууд гэж хэлж болно.  Талст трейд компанийн блок бетонон эдлэлийн үйлдвэр нь Польш улсын Вибропрессийн төхөөрөмж ашиглан  9 өөр төрлийн өнгө хийц, хэлбэр хэмжээтэй замын хавтан үйлдвэрлэдэг. Мөн нэг удаагийн ээлжиндээ 250 мкв хавтан, 1200 ширхэг хашлага, 8000 ширхэг өнгөлгөөний тоосго үйлдвэрлэх хүчин чадалтай. Үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ барилга угсралтын олон компаниудад нийлүүлдэгээс гадна гудамж талбайн тохижилтын ажлыг өөрсдөө хийж гүйцэтгэдэг байна.

    Мөн  модон хаалга бүх төрлийн тавилгуудаа чанарын өндөр түвшинд үйлдвэрлэдэгийн зэрэгцээ аливаа албан байгууллага айл өрхийн интерьер дизайны шийдлийг гаргаж өгдөг цогц үйлчилгээтэй.  Тэдний үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг авч хэрэглэсэн хэрэглэгчид сэтгэл ханамж өндөртэй байдгаа хэлж байсан юм.

    Саяхныг хүртэл бүх төрлийн төмөр хаалга, шкаф, хүүхэд хөгшчүүдэд зориулсан талбайн дасгалын төхөөрөмжүүд зэргийг импортлон хэрэглэдэг байсан. Харин Талст трейд компани нь Хөгжлийн банкаас зээл авч үйлдвэрийн шинэ барилгатай болсон төдийгүй Итали, Солонгос, ОХУ-ын  тоног төхөөрөмжөөр тоноглогдсон  металл эдлэлийн үйлдвэрээ ашиглалтанд оруулжээ. Ингэснээр импортыг орлох чанарын шаардлага хангасан, өнгө үзэмж сайтай бүх төрлийн металл хаалга, шкаф, цахилгааны хайрцаг, тэргэнцэрүүдийг үйлдвэрлэн зэх зээлд нийлүүлж эхлээд байна. Цаашид ч мөн зөөврийн түц, аяллын сууц зэрэг  металл эдлэлүүд хийх бүрэн боломжтой бөгөөд тоног төхөөрөмжүүд нь бэлэн байгаа тухайгаа хэлж байлаа. Энэ үйлдвэр нь Монголдоо анхдагч бөгөөд одоогийн байдлаар 20-оод хүнийг ажлын байраар хангаад байна.

Бүтээгдэхүүнүүд

Хаяг, байршил