• Мод тарьж Монголоо ногооруулъя уриатай “Мөнх ногоон амьдрал” ТББ нь 2005 оноос эхлэн монгол орны ойжуулалт, хот, суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, элсний нүүдлийг сааруулах, уул уурхайг нөхөн сэргээхэд шаардагдах мод үржүүлэг,үр, тарьц, суулгацын үйлдвэрлэл, био ялзмагийн бордооны үйлдвэрлэл, борлуулалт зэрэг чиглэлээр үйл ажиллагаагаа эрхлэж байна.

    Өнөөдөр тэд 20 гаруй төрлийн гоёлын, 300 гаруй модлог ургамал, жимс, жимсгэний бут, төрөл бүрийн цэцэг, зүлэг тэдгээрийн үр, бордоо, цэцэрлэгжүүлэлтийн багаж хэрэгсэлийн онлайн мэдээлэл, худалдаа, зуучлалын “Экобирж-2016” үзэсгэлэнгээ амжилттай зохион байгуулж байна. Энэ үзэсгэлэнг  9 дэх жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд нээлтэнд Баянгол дүүргийн Засаг дарга болон холбогдох хүмүүс оролцсон юм.

     

    Мөн ургамлын үрийн генефондыг хамгаалах зорилгоор үр түүх, мөчир бэлтгэх ажлыг жил бүрийн хавар, намар тогтмол зохион байгуулж,  компанийхаа үрийн санд одоогоор 10 гаруй төрлийн ургамлын 300 гаруй килограмм үр нөөцлөөд байна. Үр, мөчрийг үрслүүлж, мод үржүүлгийн бойжуулалтын талбайд шилжүүлэн усалгаа, арчилгаа хийн 2-3 жил бойжуулж тарьц, суулгац бэлтгэн өөрийн үйлдвэрлэлийн түүхий эд болгон ашиглахаас гадна хэрэгцээт зах зээлд шууд борлуулдаг юм. Одоогийн байдлаар мод үржүүлгийн талбайд 20 төрлийн 160 гаруй мянган ширхэг навчит модны суулгац борлуулалтанд гарахад бэлэн болжээ.

     

    Мөн экологийн сургалт, эко аялал, мод тарих, орчиныг цэцэрлэгжүүлэх, ногоон байгууламж байгуулах болон уул уурхайд ашиглагдсан газрыг нөхөн сэргээх зэрэг ажил үйлчилгээг цогц хэлбэрээр явуулж байгаа юм. “Мөнх ногоон амьдрал” ТББ өнөөдрийн байдлаар мод үржүүлгийн газар, хүлэмжийн аж ахуй, экобиржид нийт үндсэн 10, гэрээт 20 гаруй ажилтантайгаар жилийн дөрвөн улиралд үйл ажиллагаа явуулан эх орныхоо байгал орчин экологийн сэргээн байгуулалтанд хүчин зүтгэж байна.

Бүтээгдэхүүнүүд

Хаяг, байршил