• Хүүхэд төдийгүй томчууд бидний амтархан идэх дуртай амттаны нэг бол яах аргагүй чипс юм. Гэвч чипс нь дотроо орц найрлага амталгаа нь өөр өөр байдаг тул хүн бүр идээд байж чаддаггүй. Харин “Скин трейдинг” компани нь халуун ногоо болон сахарын орцгүй эко чипс үйлдвэрлэж эхлээд байна.

    Скин трейдинг компани нь анх 2010 онд байгуулагдаж гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа эрхэлдэг байжээ. Өнөөдөр тэд үйл ажиллагаагаа өргөтгөн БНСУ-ын өндөр технологийг нэвтрүүлэн Бон чипс нэртэй чипсний үйлдвэрлэлээ эхлүүлжээ. Бон чипс нь эх орны улаан буудайн гурил болон Солонгос улсад үйлдвэрлэгдсэн төмсний гурилын найрлагатайгаар хийгддэг тул амтлаг байхаас гадна өег, нэмэлт хүнсний тэжээл болдог байна.

    Тэд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ жижиглэнгээр савлан худалдаалахаас гадна томоохон ресторан болон  цэнгээний газруудад шар айрагны даруулга болгон 1-3 киллограмаар савлан борлуулдаг. Нэг савалгаан дотроо улаан буудайн болон төмсний гурилтай, эрдэнэшишийн какаотай, цагаан будаан жимстэй зэрэг олон төрлийн чипс багтсан холимог бүтээгдэхүүн юм.

    Бон чипс үйлдвэр нь чипс үйлдвэрлэх боловсон хүчнээ өөрсдөө сурган бэлтгэж өнөөдөр 10 хүнийг ажлын байраар хангаж байна. Өдөртөө 2 тонн эко чипс үйлдвэрлэх техник технологийн бүрэн бололцоотой бөгөөд цаашид хүнсний бусад төрлийн үйлдвэрлэл явуулахаар бэлдэж байгаа юм. Хүүхэд, өндөр настан болон жирэмсэн эхчүүд  хэрэглэхэд хор нөлөөгүй Бон чипсийг хэрэглэж гадны улс орнуудын стандартаар дотооддоо үйлдвэрлэгч бүтээлч хамт олноо дэмжээрэй.

     

Хаяг, байршил