• Монгол түмний үндэсний бахархал болсон монгол дээлээ урлан ард иргэдээ гоёж байдаг Түмэн Торго ХХК-ийг танилцуулж байгаадаа таатай байна. Анх  2010 онд 2 ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхэлж байсан энэ байгууллага өнөөдөр 15 үндсэн ажилтантай монгол дээл, хүрэм, хүүхдийн дээл, хантааз зэрэг 30 орчим төрлийн монгол үндэсний хувцас урлаж өөрийн нэрийн дэлгүүрээр дамжуулан худалдаалдаг үндэсний үйлдвэрлэгч болоод байна.

    Түмэн Торго ХХК нь нэн түрүүнд хэрэглэгчийн эрх ашгийг хүнтэдгэн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн төлөө зорин тэдний санаа бодол сонирхолд нийцүүлэн ажиллаж байна.

    Мөн ажилчдынхаа сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх цаашид өөрийгөө хөгжүүлэн тогтвортой ажиллах нөхцөлөөр хангахын тулд хамт олныг идэвхжүүлэх төрөл бүрийн арга хэмжээ , сургалтуудыг зохион байгуулж нийгмийн асуудлыг нь шийдвэрлэдэг ажээ.

    Түмэн торгын бүтээлч хамт олны цаашдын зорилго нь монгол хувцасны хэв шинжийг агуулсан өдөр тутмын хувцасны дэлхийн брэнд буй болгох юм. Өдөртөө 10 орчим монгол дээл үйлдвэрлэх техник болон хүний нөөцийн хүчин чадалтай энэ үйлдвэр дан ганц үндэсний дээл урлахаас гадна захиалгаар ажлын хувцас үйдвэрлэдэг.

    АҮЯ-ны жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн зээл авч тоног төхөөрөмжөө сайжруулан шинэчилж, бүтээгдэхүүнийхээ нэр төрөл, ажлын байрыг нэмэгдүүлэн ажиллаж үндэсний хувцас үйлдвэрлэлээр дэлхийн түвшинд хүрэхээр ажиллаж байна.

    Та бүхэн 1-р хорооллын Өнөр хотхонд байрлах “Түмэн Торго” ХХК-ны нэрийн барааны дэлгүүрээр зочилж олон төрлийн материал, хийц, хэмжээний сонголттой үндэсний дээл, хүрэм, хантааз, хүүхдийн дээлнүүдээс сонголтоо хийхээс гадна хүссэн торго, даавуун материалуудаас сонгон захиалах боломжтой.

Хаяг, байршил