Арга Шагай ХХК

Байгууллага
  • Монголдоо бүтээгч иргэд, аж ахуйн нэгжүүдийг дэмжин ажилладаг Монгол брэнд төсөл энэ удаагийн дугаартаа монгол малын арьс ширээр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Арга шагай” ХХК-г онцлон танилцуулж байна.

    Энэхүү компани нь 2009 оноос үйлдвэрлэлээ явуулж эхэлсэн бөгөөд өнөөдөр Монголын зах зээлд арьсан бүс, тэлээний хамгийн том үйлдвэрлэгч болон танигдсан юм. Тэд өдөртөө 100 ширхэг дээлийн бүс, 500-гаад тооны тэлээ үйлдвэрлэх хүчин чадалтай. Үйлдвэрлэлдээ олон дэвшилтэд техник болон технологийг ашигладаг бөгөөд 10-аад хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.

    “Арга шагай” компани нь үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ дотоодын зах зээлд худалдаалахаас гадна ОХУ, БНХАУ болон Өвөрмонгол зэрэг орнуудад худалдаалж байна. Монгол дээлийн бүс, тэлээ зэргээр голлон хийдэг ч бүх төрлийн арьсан цүнх болон бусад арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бүрэн нөөц бололцоотой.

    Тэд 2015 онд арьс ширний үйлдвэрлэлд нэгэн томоохон дэвшлийг гаргажээ. Энэ нь бүх төрлийн хээний хэв хийх машин юм. “Арга шагай” компаний үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнүүд “Монголд үйлдвэрлэв” болон “Нарантуул” олон улсын худалдааны төвүүдээр худалдаалагдаж байна. Дотооддоо үйлдвэрлэсэн монгол малын арьс ширэн бүтээгдэхүүнээ сонгон хэрэглэж, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжээрэй.

Бүтээгдэхүүнүүд

Хаяг, байршил