• Монгол үндэсний хувцсыг бүх нийтийн өдөр тутмын хэрэглээ болгохын төлөө зорин ажиллаж буй чадварлаг хамт олон, уран хийцийн хувцасаараа танигдсан  “Дээдсийн гоёл” оёдлын салоныг онцлон танилцуулж байна.

    Анх 2008 онд байгуулагдан монгол үндэсний хувцасны томоохон судалгаа хийж уран бүтээлээ эхлүүлж байжээ. Олон жилийн судалгаа, хөдөлмөрийн үндсэн дээр 2014 оноос эхлэн нуман захтай бүх төрлийн үндэсний хувцас урлан өнөөдөр хэрэглэгч, олон нийтийн дунд томоохон байр суурийг эзлээд байна.

    Монгол үндэсний дээл хувцас нь эрт дээр үеэсээ уугуул үндэс угсаа, эрэгтэй, эмэгтэй гээд тухайн хүнийг илтгэх  олон утга учрыг өөртөө агуулан ханцуй энгэрийн ширээсний тоо, өнгөний оруулга эмжээр гээд бүх зүйл нь билэгдэлтэй байжээ.

    Энэ ч үүднээсээ Дээдсийн гоёлын мэргэжлийн баг хамт олон  өөрсдийн зохион бүтээсэн загвар бүрээс  тухайн хүний онцлог, биеийн харьцаа, зан ааш зэрэгт хамааруулан цорын ганц загвараар урладаг юм.

    Мөн хүннү шинэлэг хийцийн дээл, арьсан малгай бүс , цамц өмд дотуур өмсгөл, богино хүрэм , дэгжин хийцийн даашинз, хүүхдийн дээл хувцас болон арьсан эмээл тоноглол зэргийг орчин үеийн шинэлэг хийц загвартай хослуулан үйлдвэрлэж байгаа юм.

     

Хаяг, байршил