Хадган Хээ ХХК

Байгууллага
  • -За манайх чинь 2010 оноос эхэлж үйл ажиллагаагаа явуулсан. Тэгээд 2018 оны 12 сараас албан ёсоор Хадган Хээ компани болж үйл ажиллагаагаа явуулж байгаа.

    -Манай бүтээгдэхүүн бол цэвэр монголдоо боловсруулсан арьс ширэн дээр , цэвэр гар аргаараа гөлөм , монгол гутал үйлдвэрлэж байсан бол одоогоор цүнх түрийвч жижиг зүйлүүд хийж байна.  Энэ нь цэвэр монголдоо үйлвэрлэсэн монголын малын гаралтай түүхий эд гэдгээрээ нэгдүгээр онцлогтой байгаа . Хоёрт нь өвөрхангайдаа анхдагч гэдгээрээ нэлээн онцлогтой байгаа.

    -Эмээлийн гөлөмний хувьд бол зах зээл хангалттай манай монголд ер нь нэлээн сайн хангалттай байгаа.Өвөрмонголын шилийн гол аймгуудаар эмээлний гөлөм маань маш сайн борлогддог. Жижиг цүнх түрийвч, жижиг арьсан эдлэлийн сувинер бол улаанбаатар хотод нэлээн сайн хөгжсөн мөн гадаад дотоодруу зах зээлрүү гаргадаг олон үйлдвэр компаниуд байдаг юм байна лээ. Манай орон нутагт Өвөрхангай аймагт бол харьцангуй жижиг бүтээгдэхүүн хийдэг хүн байхгүй, компаниуд байхгүй байгаа. Тийм болохлоор манайх эхний ээлжинд өвөрхангай аймагтаа танигдахуйц брэнд бүтээгдэхүүн болохыг зорьж байгаа , тийм болохоор зах зээл бол ер нь нэлээн хангалттай байгаа гэж үзэж байгаа. Цаашдаа бол монголын гаралтай түүхий эдээр хийсэн, Монгол малын арьс шир болон ноос ноолууран түүхий эдийг Америк , дэлхийн зах зээлрүү гаргах нэлээн сайн боломж нээгдэж байгаа гэж үзэж байгаа.

Бүтээгдэхүүнүүд

Хаяг, байршил