Монгол малын арьс ширээр хийсэн эцэсийн бүтээгдэхүүнээ олон улсад худалдаалж байна SRB LLC

Эс Ар Би ХХК

2016-04-15

Монгол малын арьс ширээр хийсэн эцэсийн бүтээгдэхүүнээ олон улсад худалдаалж байна SRB LLC

 

Монголчууд бид өөрсдөө хөдөлмөрлөж бүтээж ирээдүйн хөгжил дэвшилд хүрнэ. Хэн нэгнийг хүрч ирээд монголд хөгжлийг бий болгож, санхүүгийн чөлөөт орон болгоно гэж хүлээж суух нь бидний хийх зүйл биш юм. Монголыг Монголчууд бид л бүтээнэ гэсэн уриатайгаар үйл ажиллагаа эрхэлж байгаа нэгэн байгууллагыг өнөөдөр онцолж байна. Монгол малын арьсаар бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоодын болон гадны зах зээлд нийлүүлдэг энэ байгууллага бол Эс Ар Би юм. Байгуулагдаад 3 жил гаруй болж байгаа ч өнөөдөр 25 хүнийг ажлаар байраар хангасан, гадаадын 3 том орны зах зээлд MR брэндийн цэвэр монгол малын арьсаар хийгдсэн бүтээгдэхүүнээ гаргаж чаджээ. Тэд үйлдвэрлэлдээ зөвхөн эх орныхоо газар шороо, эх байгальд өсч үржсэн монгол үхэр, сарлагийн арьс хэрэглэдэг бөгөөд туслах материалаа солонгосын хамгийн чанартай бүтээгдэхүүнээр хийж гүйцэтгэдэг. Монгол малын арьсаар хийгдсэн бүтээгдэхүүн нь цаг агаарын ямар ч нөхцөлд хэв маяг, хэлбэр хэмжээ, өнгө зүсээ алдадгүй гэдгээрээ давуу талтай юм. Иймээс л Япон, Солонгос, Тайвань зэрэг бүтээгдэхүүний чанар шаардлагад өндөр шалгуур тавьдаг эдгээр улсууд MR брэндийг сонгосон нь лавтай. Монгол арьсан брэндийн 70 гаран төрлийн нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд өдөртөө 50 ширхэг цүнх үйлдвэрлэн гаргах хүчин чадалтай чадварлаг хамт олон юм. Цаашид Монголын арьсан эдлэлийн хэрэглээний ихэнх хэрэгцээг хангах, Ази Европын орны зах зээлд монгол малын арьсаар хийгдсэн MR брэндээ таниулах, худалдаалах гээд олон том зорилтыг тавин ажиллаж байна.

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 3-р хороолол, 60-р байр Монгол арьсан брэнд” үйлдвэрийн нэрийн дэлгүүр, Улсын Их дэлгүүрийн 2-р давхар, Maxmall дэлгүүрийн 2-р давхар Харилцах утас: 88100317, 88050317, 70140317

 

220 үзсэн
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Mongolbrand.mn хариуцлага хүлээхгүй.

Хаяг, байршил