Бидний тухай

МОНГОЛ БРЭНДҮҮД НЭГДЭЖ ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД ГАРАХ ЦАГ БОЛСОН

 

“Монголдоо бүтээцгээе” уриатай Монгол брэнд төсөл нь үйлдвэрлэгч, бүтээгч жижиг, дунд бизнес эрхлэгчдээс том бүтээн байгуулагч хүртэл баялаг бүтээж буй аж ахуйн нэгжүүдийн брэнд бүтээгдэхүүний үйлдвэрлэл үйлчилгээний талаарх цуврал нэвтрүүлэг, сошиал медиа, контентыг  олон нийтийн сүлжээгээр дамжуулан иргэд олон нийтэд хүргэх гол зорилготой юм.

Импортыг орлох экспортыг нэмэгдүүлэх  бодлогын хүрээнд Монголдоо үйлдвэрлэгч, бүтээгчдээ дэмжих чиглэлээр МОНГОЛ БРЭНД  онлайн платпормыг хөгжүүлж түлхүү уул уурхайн бус салбарыг сурталчилан таниулах, түгээн дэлгэрүүлэх, борлуулалтад бодитоор дэмжлэг үзүүлэх чиглэл илүүтээ чиглэгдэж байгаа юм.

Энэ ажлынхаа хүрээнд танай бүтээлч хамт олны бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг олон улсын хэвлэл мэдээллийн сувгаар, олон орны хэл дээр гаргаж таниулахаар Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагтай хамтран ажиллаж байна.

МОНЦАМЭ агентлагаар дамжуулан дэлхий нийтэд хүрч буй мэдээ мэдээллүүд гадаадын улс орнуудын өндөр хандалттай мэдээллийн цахим хуудас болон сонин хэвлэлээр олон орны хэлээр түгээгддэг юм. Ингэснээр олон улсад мэдээллээ түгээх боломжийг Монгол брэнд төсөл танд олгож байна.

Бидний бэлтгэсэн нийтлэл нэвтрүүлэг, контент, таны оруулсан бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээ мэдээлэл нь Монгол брэнд төслийн www.mongolbrand.mn цахим хуудас, бусад олон нийтийн сүлжээнд байршиж, интернэт, сошиал медиа хэрэглэгчдэд хүртээмжтэй хүрэх юм.

Та өөрийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээллийн зураг дүрс, тайлбартайгаар өөрийн интернетэд холбогдсон бүхий төхөөрөмжөөр бүртгүүлэн орж манай мэдээллийн санд илгээж нийтлэж удирдах бүрэн боломжтой юм

МОНГОЛДОО БҮТЭЭЦГЭЭЕ!!!

 

 

Хаяг, байршил

Та гарахдаа итгэлтэй байна уу?