Сурагчийн дүрэмт хувцасыг Монголдоо үйлдвэрлэж байна “Цагояа”

2016-11-15

Сурагчийн дүрэмт хувцасыг Монголдоо үйлдвэрлэж байна “Цагояа” ХХК

Монголчууд бид хэдхэн жилийн өмнө л сурагчийн дүрэмт хувцас болон сорочкон цамцны хэрэгцээгээ гадны улс орнуудаас хангадаг байсан. Харин өнөөдрийн хувьд дотоодын үйлдвэрүүд харьцангуй хөгжиж дүрэмт хувцас, цамцны чанар стандартыг хангахуйц бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болжээ. Эдгээр үйлдвэрүүдийн нэг нь Цагояа компани юм. Цагояа компани нь 2007 оноос эхлэн зөөлөн оёдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Энэ компаний үүсгэн байгуулагч нь оёдол үйлдвэрлэлийн чиглэлээр олон жил ажилласан арвин туршлагатай нэгэн бөгөөд ажлын байрны нөхцөл сайтай тогтмол үйл ажиллагаа явуулдаг.

 МОНГОЛДОО БҮТЭЭЦГЭЭЕ Share хийж бүтээгчдээ дэмжицгээе !!!

 

185 үзсэн
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Mongolbrand.mn хариуцлага хүлээхгүй.

Хаяг, байршил