Үйлчилгээний нөхцөл
www.mongolbrand.mn цахим сайт нь“Монгол Брэнд Холбоо” -ны албан ёсны вэб сайт бөгөөд энэхүү үйлчилгээний нөхцөл нь уг вэб сайтаар үйлчлүүлэхэд үүсэх харилцааг зохицуулахад оршино.
- Хэрэглэгч www.mongolbrand.mn цахим үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч баталгаажуулсны үндсэн дээр вэб сайтаар, үйлчилгээ авах эрхтэй болно.
- Энэхүү үйлчилгээний нөхцөлийн хэрэгжилтэд “Монгол Брэнд Холбоо” ТББ /цаашид байгууллага гэх/ болон хэрэглэгч /цаашид хэрэглэгч гэх/ хамтран хяналт тавина.
- www.mongolbrand.mn вэб сайт нь Монгол Улсад үйлдвэрлэж бүтээж буй хэн бүний бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд таницлан сурталчлахад дэмжлэг үзүүлэх үндсэн зорилготой юм.