Хүүхдийн онцлогт тохирсон Монгол контентийг Марчаахай бvтээж байна

2016-03-15

Хүүхдийн онцлогт тохирсон Монгол контентийг Марчаахай бvтээж байна

Бага насны хүүхдийн сэтгэлгээ харьцангуй өндөр түвшинд хөгжиж байгаагийн хэрээр аливаа зүйлийг танин мэдэх хүсэл эрмэзлэл нь өндөр байдаг. Өнөөдөр бид 2-8 насны хүүхдүүдэд зориулсан танин мэдэхүйн цогц мэдлэг мэдээлэл олгох богино хэмжээний хүүхдийн кино, дуу шүлэг, үлгэр зэрэг бүтээгдэхүүнийг анимейшн хэлбэрээр бүтээж байгаа Монголын хамгийн анхны Марчаахай брэндийг онцлон танилцуулъя. Марчаахай компани нь 2013 оноос эхлэн үйл ажиллагаагаа эрхэлж байгаа бөгөөд өнөөдөр үндсэн 4, гэрээт 3 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Энэ хугацаандаа 80 гаруй төрлийн богино хэмжээний уран бүтээл хийгээд байгаа бөгөөд 20 мянга гаруй хэрэглэгчидтэй болжээ. Хүүхдийн контентууд нь богино хэмжээний хүүхэлдэйн кино анимейшн хэлбэрээр зохиогддогоороо онцлог бөгөөд мэдлэг мэдээллийг сонирхолтой, ойлгомжтойгоор энгийн тайлбартай хүргэдэг. Тэдний зохиосон хүүхдийн контентууд нь магтаж сайшаах өнгө аясыг халсан, хүүхдэд шинийг сурч мэдэх танин мэдэхүйн мэдлэг олгох чиглэлийг баримтлан ажилладаг юм. Марчаахай нь миний зохиосон үлгэр, ардын аман зохиол, тоолж сурцгаая, танин мэдэхүйн дуу шүлэг зэрэг 9-н төрлийн гар утасны аппликейшныг гаргаад байна. Мөн “Мэдэмхий марчаахай” нэртэй 2-8 насны хүүхдүүдэд зориулсан дууны үг, нот бүхий ном, цомгын нийлмэл бүтээгдэхүүн гаргажээ. Энэ цомогт орсон дуунууд шинээр зохиогдсон бөгөөд ардын ёс заншил, өв соёлыг хадгалан үлдээх, зөв иргэн болж төлөвшихөд дэмжлэг болох зорилготой орчин үеийн хүүхдийн сэтгэлгээнд нийцсэн танин мэдэхүйн гэдгээрээ давуу талтай юм. Эдгээр цомгыг Интерном, Аз хур болон Мир номын их дэлгүүрүүдээр худалдаалж байгаа юм. Монгол хүүхдэд монгол залуусын зориулан бүтээсэн бүтээлүүдийг Юнивишн болон Скаймедиагийн хүүхдийн сангаас сонгон үзээрэй. Ингэснээр хүүхдийнхээ хэрэгцээт мэдээллийг олгохоос гадна анимейшн хэлбэрийн контент үйлдвэрлэгч үндэсний Монгол брэндээ дэмжиж байгаа хэрэг билээ. Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Багатойруу-1, МТҮП, 215 тоот Утас: 96668505

 

169 үзсэн
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Mongolbrand.mn хариуцлага хүлээхгүй.

Хаяг, байршил