Эрүүл мэндийн салбарт нэн чухал тарилгын эмийг эх орондоо үйлдвэрлэж байна “Айвико” ххк

2016-05-25

Монгол улсад эмчилгээний өндөр идэвхитэй, аюулгүй, чанарын баталгаатай олон улсын шаардлагад нийцсэн тарилгын эмийг эх орондоо үйлдвэрлэх зорилгоор “АйВиКо” тарилгын эмийн үйлдвэр нь 2004 онд байгуулагдсан. Үйлдвэрийн хүчин чадлыг тасралтгүй өсгөж, хөрөнгө оруулалтыг байнга нэмэгдүүлсэнээр өдгөө 130 гаруй ажилтантай, үйлдвэрийн хос шугам бүхий, зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтанд орсон 50, нийт 64 нэрийн тарилгын эмийг үйлдвэрлэж, зах зээлийн 60 хувийг дангаараа хангадаг үндэсний томоохон үйлдвэр болон өргөжсөн. Тухайлбал: 2011 онд ПП буюу полипропилен савлагаа бүхий тарилгын эм, ялангуяа хөнгөвчлөх тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай хүчтэй өвдөлт намдаах эмүүдийг үйлдвэрлэж эхэлсэн. Эм үйлдвэрлэх бүхий л үйл ажиллагааны хоорондын уялдаа холбоо, нэгдмэл байдлыг хангаж, чанарын хяналтын тогтолцоог нэвтрүүлж ажилласны үр дүнд тус үйлдвэр 2013 онд Олон улсын эмийн үйлдвэрлэлийн аудитын Certipharm компанийн үнэлгээгээр GMP-ын шаардлагыг хангаж, Монгол улсын эмийн үйлдвэрүүдээс анх удаа олон улсын GMP батламж авсан. 2015 онд Эрүүл мэнд, спортын яамнаас тус үйлдвэр “Эм үйлдвэрлэлд тавигдах ерөнхий шаардлага MNS 5524:2014” стандартын шаардлагыг хангасныг батламжилж “Үндэсний GMP батламж №01”-ийг олгосон болно. Тус үйлдвэрийн Чанарын хяналтын лаборатори нь MNS ISO/IEC 17025:2007 стандартын шаардлагыг хангаж ажилласнаар Стандартчилал Хэмжил Зүйн газраас магадлан итгэмжлэгдсэн билээ. “АйВиКо” тарилгын эмийн үйлдвэр нь үндэсний болон Франц, Бельги улсуудын зөвлөх, мэргэжилтнүүдтэй байнга хамтарч ажиллах, хүн хүчнийг тасралтгүй сургалтанд хамруулах, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах замаар GMP-ын зарчим болон шаардлагыг хэрэгжүүлж, түүний үр нөлөөтэй байдлыг нь ханган ажилладаг болно. 2015 оноос Бүгд найрамдах Киргиз улсад 4 нэрийн полипропелин савлагаа бүхий бага эзэлхүүнтэй тарилгын уусмалыг экспортлох төслийг эхлүүлсэн бөгөөд амжилттай үргэлжилж байна.

http://www.ivco.mn/

7711 5730

info@ivco.mn

 

226 үзсэн
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Mongolbrand.mn хариуцлага хүлээхгүй.

Хаяг, байршил