Хувцас загварын цоо шинэ брэнд DEER-ийг танилцуулж байна

2016-07-21

Хувцас загварын цоо шинэ брэнд DEER-ийг танилцуулж байна

Залуусын хэрэгцээнд тохирсон загвар, чанарыг санал болгож буй хувцас үйлдвэрлэлийн салбарт шинэ дүр төрхийг илтгэх “Deer” брэндийг энэ удаагийн “Би үйлдвэрлэгч” буландаа онцолж байна.

“Deer” буюу “Буга” брэндийн үүсэл гарал хийгээд бизнесийн төлөвлөгөөний талаар тус брэндийн Бизнес, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн Г.Тэгшжаргалтай ярилцлаа. Тэрбээр “Бид импортыг орлох, өдөр тутмын хэрэгцээт хувцасыг эх орондоо үйлдвэрлэж, хэрэглэгчдийнхээ талархлыг хүлээсэн үндэсний брэнд бий болгох зорилготой” гэсэн юм.

“Deer” брэндийн хувцаснуудыг харахад үндсэний хэв маягийг түлхүү хослуулжээ. Брэндийнхээ тухай танилцуулахгүй юу? -Брэндийг ярихын өмнө үүсгэн байгуулсан “Цаст согоот” компанийн талаар товчхон дурдах нь зүйтэй болов уу. Манай компани анх сүлжмэл хувцас үйлдвэрлэлийн чиглэлээр 2008 онд байгуулагдсан. 2012 оноос эхлэн EDEM нэртэй ноолууран бүтээгдэхүүний брэндээ Швейцарь болон Японы зах зээлд гаргасан. Сүүлийн үед залуус маш загварлаг хувцас өмсөхийг хүсдэг болсон. Залуусын энэ хүсэл сонирхолд нийцүүлэх, үндэсний брэнд бий болгох зорилгоор 2015 онд “Deer” брэндийг гаргасан. Ингэхдээ бид маш олон талын судалгаа хийсэн. Судалгаагаар манай залуус нэг их үнэтэй биш ч, загварлаг хувцас авахыг чухалчилдаг нь харагдсан. Тиймээс бодит байдалд нийцүүлэн, нийгэмд тохирсон, загварлаг, чанартай, дээрээс нь үндэсний хэв шинж агуулсан хувцас үйлдвэрлэх хэрэгтэй юм байна гэдгийг мэдэрсэн. -Сүүлийн үед жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт олон брэнд гарч ирж байна. Тэднээс танайх юугаараа онцлог вэ? -Хэрэглэгчид нэгдүгээрт чанартай бөгөөд шинэлэг, тэгээд загварлаг хувцас эрэлхийлдэг. Үүнийг бид хийж чадахгүй бол гаднынханд зах зээлээ алдана гэсэн үг. Тиймээс бидний баримталдаг зарчим бол дотооддоо үйлдвэрлэл эрхэлье гэвэл хамгийн шинэлэг байж, хэрэглэгчдийг татах нь чухал. Мөн улирлаас шалтгаалсан хувцаснуудыг маш хурдан хугацаанд эргэлтэд гаргах юм байна. Нэгийг нь дууссаны дараа нөгөөг нь эхлүүлэх биш, нэгийг нь хийж байх явцдаа нөгөөг нь давхар хийдэг байх нь чухал. Өөрөөр хэлбэл, тухайн коллекци гарахын өмнө, аль хэдийнэ өөр коллекцийн ажлыг эхлүүлдэг гэсэн үг юм. Fast fashion угаас маш хурдан, эрч хүчтэй байх ёстой гэдгээрээ жаахан хэцүү талдаа. Нөгөөтэйгүүр, сүүлийн үед гарч ирж байгаа брэндүүдийг өрсөлдөгч гэж харахаас илүүтэй, хамтдаа хөгжих ёстой гэж боддог. Тэрчлэн нэг үеэ бодвол манай залуус үндэсний үйлдвэрлэлээ дэмждэг болсон. Өөрчлөгдөж байгаа энэ хандлагыг маш зөв зүйтэй залах хэрэгтэй. Тиймээс энэ сэтгэл зүйг алдахгүй, улам бататгахын тулд бид илүү хичээж ажиллах хэрэгтэй болж байна. Одоо л хийж эхлэхгүй бол хэзээ вэ. Өнөөдрөөс эхэлснээр ирээдүйд дотоодын үйлдвэрлэлийн хэрэгцээг 100 хувь хангах боломж нээгдэнэ. Бидний уриа бол “Илүү дээр, маргаашийн төлөө”. Энэ нь өнөөдөр хичээснээр маргааш илүү сайн бүтээл туурвина гэсэн санааг илэрхийлж байгаа юм. -Хэрэглэгчид маш уйдамхай байдаг. Тэгэхээр эрсдэлээ хэрхэн тооцдог вэ? -Эрсдэлийг тооцох ёстой. Гэхдээ яаж тооцох аргачлал нь чухал. Бид аль болох хэрэглэгчтэйгээ ойр байхыг эрмэлздэг. Хэрэглэгчийн хүсэлт, хандалт, тэднээс ирж байгаа нэг ширхэг санал ч үнэ цэнэтэй. Тиймээс хэрэглэгчтэйгээ илүү ойр байж, 5 Би үйлдвэрлэгч  Өрсөлдөгч гэж харахаас илүүтэй, хамтдаа хөгжих ёстой "Deer" брэнд хурдаараа тэргүүлнэ эрсдэлээ тооцох арга барилаар ажиллаж байна. -Үйлдвэрлэлийн хүчин чадлын тухай ярихгүй юү. Цаашид олон нийтийг хамрах боломж бий юү? -Үйлдвэрлэлийн хүчин чадал гэхээр тоног төхөөрөмж, хүний хүч хамаарна. Бид нэн түрүүнд хүнээ дээдлэх ёстой гэсэн сэтгэлгээгээр ажилладаг. Тиймээс ч нэг хүнд ногдох ажлын ачааллыг сайтар тооцож, цагийн хуваарилалтаа зөв хийдэг. Манайх сүлжмэлийн үйлдвэртэй. Томоохон компанитай эн тэнцэхүйц сүүлийн үеийн технологи ашиглаж байгаа. EDEM брэндийн ноос ноолууран бүтээгдэхүүнээс гадна “Deer” брэндийн сүлжмэл бүтээгдэхүүн манай үйлдвэрээс гардаг. Тиймээс ноосон бүтээгдэхүүний хувьд аль болох массыг хамарсан хувцас үйлдвэрлэх боломжтой. Харин оёмол хувцас маань урлангаас гарч байна. Учир нь маш нарийн ур урлал шаарддаг төдийгүй нэг хувцас олон тоогоор оёх боломжгүй. Олон тоогоор гэвэл масс үйлдвэрлэл болно. Тэгэхээр брэнд гэдэг утга санаа бага зэрэг алдагдах магадлалтай. Манай зарим залуус ч өөрт зориулсан ганц хувцас хийлгэж өмсөх сонирхолтой учир цөөн тоогоор үйлдвэрлэдэг. Тэгэхээр одоогоор хэрэглэгчээ хэрхэн татах судалгаандаа гол анхаарлаа хандуулж байна. Олон нийтийг хамарч чадвал үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэх боломжтой. -“Deer” брэндийг гаднын зах зээлд гаргах төлөвлөгөө бий юу. Үнийг нь хэрхэн тогтоож байна вэ? -Ноолууран бүтээгдэхүүний хувьд гаднын зах зээлд өрсөлдөх чадвар тун боломжийн. Харин япон, хятад, солонгосчууд дотооддоо хувцасаа үйлдвэрлэдэг учир тэнд бүтээгдэхүүн нийлүүлнэ гэдэг боломжгүй зүйл. Иймд эхний ээлжинд дотоодын зах зээлээ хангах нь чухал. Үнийн тухайд сүлжмэл бүтээгдэхүүний үнэ түүхий эдээс хамаардаг бол “Deer” брэнд цөөн тоогоор, үнэтэй материалаар хийж байгаа учир өртөг өндөртэй байдаг. Ерөөс брэндийн хөгжил материалын чанараас шалтгаалдаг. -Голдуу залууст зориулсан хувцаснууд байх шиг. Брэндийн нэрийн утга санааг сонир - хуулахгүй юу? -Төсөл хэрэгжүүлэхээр судлах явцдаа 18-25 насныхныг үндсэн хэрэглэгчиддээ гэж төсөөлсөн. Ингэхдээ залууст санал болгох бүтээгдэхүүн гаднын загварыг дуурайх биш, монгол залууст зориулсан гэдгээрээ ялгарахыг хүссэн. Хэт өвөрмөц загвар сонгочихвол энгийн хувцас сонирхдог хүмүүст хүртээмжгүй болох магадлалтай. Ер нь манай брэнд аль болох дундаж байх ёстой гэж боддог. Мөн бид эрэгтэй, эмэгтэй хүн өмсөх хүйсийн ялгаагүй хувцас үйлдвэрлэж байна. Манай хэрэглэгчид асуудаг юм. “Яагаад энэ хувцасыг заавал эрэгтэй хүн өмсөх ёстой юм бэ” гэж. Эндээс хүмүүсийн сэтгэхүй яаж өөрчлөгдөж байгааг харж болохоор. Тиймээс нас, хүйсийн хувьд зааг тавихгүйг хичээх болсон. “Deer” буюу “Буга” хэмээх нэр брэндийг маань илүү тодорхойлох юм байна гэж шийдсэн. Сайн анзаарвал бидний уриа үгтэй хоршиж байгаа шүү. -Хоёр жилийн хугацаанд хэчнээн хэрэглэгчтэй болж чадсан бэ? -Дэлгүүрээр байнга үйлчлүүлдэг 2000-3000 хүн байна. Харин сошиал ертөнцөд 50 гаруй мянган дагагчтай.

Импортыг орлохуйц, өдөр тутмын хэрэгцээт хувцасыг Монголчууд бид өөрсдөө үйлдвэрлэж, хэрэглэгчдийнхээ талархалыг хүлээсэн үндэсний брэндийг бий болгох юм. Энэхүү бидний үйлсийг хэрэглэгч та бүхэн маань дэмжиж Эх орныхоо эдийн засаг, нийгмийн хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулаарай. 

ХОЛБОО БАРИХ

Хаяг: Баянгол дүүрэг 2-р хороо. Гранд плаза 2-9

Утас: 70141889И-мэйл хаяг: deerteam@gmail.com

www.deer.mn

 

 

 

192 үзсэн
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Mongolbrand.mn хариуцлага хүлээхгүй.

Хаяг, байршил