Дэгжин хийцтэй үндэсний хувцсыг Дээдсийн гоёл урлаж байна

2016-07-22

Дэгжин хийцтэй үндэсний хувцсыг Дээдсийн гоёл урлаж байна

Үндэсний хувцасны гайхамшигт өв соёлыг дэлхий нийтэд сурталчлан таниулах зорилготой “Дээдсийн гоёл” салон 2014 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа тус салоны хувьд үндэсний дээлийг өдөр тутмын хэрэглээнд нийцүүлэн урлаж байгаа юм.

Тус салоныг үүсгэн байгуулагч З.Оюунчимэгийн хувьд үндэсний дээл хувцасны түүх соёлыг олон жил судалсны үндсэн дээр "Дээдсийн гоёл" салонаа ажиллуулж эхэлжээ. Ингэхдээ дан нуман захтай дээлийг урлах болсон байна. Энэ бол монголчуудыг үндэснийх нь хувцсаар гоёх хүсэлтэй нь холбоотой гэлээ.

 

Аливаа улс үндэстэн, ард түмний чухал дурсгал нь үндэсний хувцас байдаг бөгөөд хүн, нийгмийн түүх олон жилээр тасралтгүй үргэлжлэн хувьсан өөрчлөгдөж, хүний өмссөн хувцас ч хөгжлийнхээ явцад тухайн цаг үеийнхээ нөлөөнөөс хамаарч олон өвөрмөц хэв маяг хэлбэр донжийг бүрдүүлдэг. Тэгвэл "Дээдсийн гоёл" салоны хамт олон үндэсний дээлийг орчин цагт тохируулан, Монгол хүний биед таарсан, дөрвөн улирлын шинж чанарт зохицсон бүтээгдхүүнийг урлаж байна.

“Дээдсийн гоёл” салоны урлан гаргадаг хувцас бүгд бэлхүүсээрээ ширээстэй байдаг нь цаанаа учиртай. Эртнээс нааш Монгол үндэстний дээл хувцасны ширээс нь маш чанга байснаараа бөөр, элгийг доргиохгүй хамгаалахаас гадна, хамгийн гол нь цээжний гол хэсгийг халхалснаараа гадны сөрөг энергийг биед шингээхгүй үндсэн билэгдэл агуулгатай байжээ. Тус салоны хамт олон Монгол дээлийг өдөр тутмын хэрэглээнд зориулан урладагаараа давуу талтай. Энэ ч утгаараа сүүлийн үед өдөр тутмын биед эвтэйхэн загвар нь үйлчлүүлэгчдийн талархлыг хүлээх болжээ. Загвар бүрт монгол бүсгүйчүүдийн ур ухаан шингэдэг учир цаг хугацааг ч шаарддаг. Чанартай материалаар загварлаг бүтээгдэхүүн.

Харилцах утас: 9191-5681

"Дээдсийн гоёл" салоны хаяг: ТБД-андуудын зүүн тал Старс төвийн 4 давхарт байрлаж байна.

 

276 үзсэн
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Mongolbrand.mn хариуцлага хүлээхгүй.

Хаяг, байршил