Барилгын бүх төрлийн хуурай хольцийг эх орондоо үйлдвэрлэж байна “Гурван марал” групп

2016-07-16

Манай компани 2011 онд анх үүсгэн байгуулагдаж, барилга материалын үйлдвэрлэл худалдааны чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. 2013 оноос эхлэн барилгын хуурай хольцын материал үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд 2014 онд үйлдвэрлэлээ хөгжүүлж технологийн шинэчлэлийг орчин үеийн стандартад нийцүүлэн өдөрт 70-80тн үйлдвэрлэх хүчин чадалтай бүрэн автомат ажиллагаатай шинэ үйлдвэрээ ашиглалтанд оруулсан. Мөн гал дэмждэггүй нягтаршил сайтай барилгын дулаалгын хөөсөнцөрийн үйлдвэрийг 2015 онд ашиглалтанд оруулж, хэрэглэгчийн захиалгын дагуу төрөл бүрийн хэмжээсээр зүсэж өөрсдийн тээврээр барилгын талбайд хүргэж өгч үйлчилж байна. Дулаалгын хөөсөнцөрийг 1м3  нь 10-45кг-ийн нягтаршилтайгаар хоногт 180-200м3 үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр юм. 


Гурван Марал Групп нь 40 гаруй ажилтантай. Хуурай хольцын бүтээгдэхүүн нөөцлөн хадгалах 350-400 тонны, хөөсөнцөрийн 800-1000м3 хадгалах агуулахтайгаар хүнд даацын хоёр автомашин, бараа хүргэлтийн  5-н машинтай, ачиж буулгах өөрөө явагч механизм болон бусад шаардлагатай тоног төхөөрөмжтэйгөөр үйл ажиллагаагаа явуулж байна. Бид 2016 оны эхний улиралд өдөрт 50м3 барилгын дүүргэлтийн полистролбетон блокны үйлдвэрийг ашиглалтанд оруулсан болно. 
2015 оноос дотоод хяналтын лабораторийг ашиглалтанд оруулж өөрсдийн үйлдвэрлэж байгаа бүх төрлийн бүтээгдэхүүнээ мэргэжлийн түвшинд хянан шинжилж хэрэглэгчдэд чанартай бараа бүтээгдэхүүнээр хангахыг зорин ажиллаж байгаа билээ. 
Одоогийн байдлаар манай компани нь барилгын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг 150 гаруй компани хувь хүнтэй хамтран ажиллаж бүтээгдэхүүнээ нийлүүлэхээс гадна Номин стандарт, Hermes төв, BIG худалдааны төв, 100 айл, 44 ачиж буулгах хэсэг, Цайз зэрэг барилгын материалын төвүүдээр үндсэн болон гэрээт борлуулагч нараар дамжуулан хэрэглэгч та бүхэндээ бүтээгдэхүүнээ хүргэж байна. 


2016 онд ХБНГУ-ийн 100 жилийн түүхтэй дэлхийн полимор цавууны 50%-ийг дангаараа нийлүүлдэг WACKER компанитай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, 2017 онд хамтран ажиллах бэлтгэл ажлыг эхлүүлээд байгаа болно. Мөн бид Евро стандартын иж бүрэн лабораторийг хамтран нээхээр харилцан тохиролцсон бөгөөд лаборатори болон үйлдвэрийн технологи дээр ажиллах мэргэшсэн боловсон хүчнийг WACKER компанид зургаан сарын хугацаанд сургалтанд сургахаар илгээгээд байгаа билээ. Манай компани барилгын материалын салбарт Евро стандарт нутагшуулах зорилго тавин ажиллаж байна.



ЭРХЭМ ЗОРИЛГО
Бид олон улсын стандарт шаардлагад нийцсэн тэргүүлэгч технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлж,  барилгын материалын салбарт тэргүүлэгч болох.  


УРИА
Бидний хариуцлага – Амжилтыг танд


ҮНЭТ ЗҮЙЛ
Хэрэглэгчдийн эрх ашгийг хүндэтгэн харилцан үр ашигтай хамтран ажиллах.
Бүтээгдэхүүнээ хөгжүүлэх нь хэрэглэгчийн өмнө хүлээсэн бидний үүрэг.
Бид бусдын өмнө хүлээсэн үүргээ ухамсарлаж ажилладаг.
Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүндээ чанарыг амладаг.


ЗОРИЛТУУД
Бүтээгдэхүүнийг олон улсын стандартад нийцүүлэн үйлдвэрлэх. Бүтээгдэхүүний түүхий эдийг эх орондоо үйлдвэрлэх. Дотоодын зах зээлийг бүрэн хангах. Бид ажиллах орчин нөхцлөө хамтдаа хөгжүүлж олон улсын жишигт хүргэнэ.
    
Өдөрт үйлдвэрлэх хүчин чадлын хэмжээ    70-80 тонн
Сард үйлдвэрлэх хүчин чадлын хэмжээ       2100-2500 тонн

 

Холбоо барих Хаяг

 

БГД, 4-р хороо, Үйлдвэрийн гудамж, МТ-ийн байр, 401, 402 тоот

Утас 99990603, 99990603

 

И-мэйл ikhgurvanmaral@yahoo.com

 

Ч.МӨНХТӨР: СТАНДАРТЫГ БАРИМТАЛЖ АЖИЛЛАХЫН ТӨЛӨӨ ХИЧЭЭДЭГ

Үндэсний үйлдвэрлэгч тодотголтой “Гурван марал” групп 2012 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Барилгын хуурай хольц болон хөөсөнцөрийг эх орондоо үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна. 2014 оноос хөөсөнцөрийн үйлдвэрийг байгуулан үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд галд тэсвэртэй, үндэсний бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэж байна.

-Гурван марал групп хэзээнээс үйл ажиллагаа явуулж эхэлсэн бэ?

-Манай “Гурван марал” групп үүсгэн байгуулагдаад гурван жил болж байна. Анх барилгын хуурай хольц үйлдвэрлэж үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өнөөдөр галд тэсвэртэй хөөсөнцөрийн үйлдвэрийг ашиглалтанд оруулаад ажиллаж байна.

-Хөөсөнцөрийн үйлдвэр байгуулах санаа хэзээ төрсөн бэ?

-Хөөсөнцөрийн үйлдвэрийн зах зээлд монголд хөгжөөд удаж байна. Монголд ажиллаж байгаа хөөсний үйлдвэрийн ихэнхи нь гадны хөрөнгө оруулалттай байдаг. Тийм учраас үндэсний 100 хувийн хөрөнгө оруулалттай үйлдвэрийг байгуулж гадагшаа урсах мөнгөний урсгалыг дотоодоо авч үлдэхийг хичээсэн. Мөн хөөсөнцөрийн нягт, жин гээд стандартын зөрчил их байсан. Үүнийг арилгаж шинэ стандартыг бий болгох шаардлага байсан.

-Хөөсөнцөр нь галыг их дэмжиж өгдөг материал шүү дээ. Танай үйлдвэрийн хөөсөнцөр галыг дэмждэггүй гэж хэлж байна?

-Галыг хамгийн их дэмждэг барилгын материал нь хөөсөнцөр байдаг. Манай үйлдвэрийн хөөсөнцөр галыг дэмждэггүй харин ч унтраадаг. Гал гарсан тохиолдолд шатахгүй, газар авхуулахгүй гэсэн үг.

-Хөөсөнцөрийн түүхий эд материалыг хаанаас авдаг вэ?

-Хөөсөнцөрийн түүхий эдийг БНХАУ-аас авч бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Эхний ээлжинд хөөрүүлгийн машинд хөөрүүлж, тусгай тор луу татсаны дараа эцсийн бүтээгдэхүүн гаргах шахагч машинд хийдэг. Шахсан хөөсөө захиалсан хэмжээний дагуу зүсэж бэлддэг.

-Танай хөөсөнцөрийн үйлдвэртэй хэдэн компани, аж ахуй нэгж хамтран ажилладаг вэ?

-Манай хөөсөнцөрийн үйлдвэр ашиглалтанд орсон цагаас эхлэн хамтран ажиллаж байгаа олон компани байдаг. Өнөөдрийн байдлаар 70 гаруй барилгын  компанитай хамтран ажиллаж байна. Барилгын компаниудаас гадна Гермес, Номин стандарт гэсэн томоохон худалдааны төвд борлуулалтын цэг ажилладаг.

-Манай оронд хөөсөнцөрийн олон үйлдвэр ажиллаж байна. Хэрэглэгч яагаад заавал танай үйлдвэрийн бүтээгдэхүүнийг сонгох шалтгааныг хэлэхгүй юу?

-Хөөсөнцөрийн үйлдвэрүүдийн хувьд цэвэр жин, нягтдаа хүрдэггүй гэсэн асуудал байдаг. Манай үйлдвэр үүнийг арилгахын төлөө ажиллаж байна. Ижил үнээр зах зээлд борлуулж байгаа боловч хөөсөнцөрийн стандартыг баримталж ажиллахын төлөө хичээдэг.

-Хөдөө орон нутагт барилгын салбар хөгжиж байгаа. Танай бүтээгдэхүүнийг  орон нутгаас хэр их захиалдаг вэ?

-Борлуулагч цэгүүдээр дамжуулан орон нутагт борлуулалт хийдэг. Цаашид 21 аймагт борлуулалтын цэгтэй болохоор судалгааны ажлыг явуулж байна. Орон нутгийн иргэд өөрсдөө захиалгаа өгөөд бүтээгдэхүүнээ авдаг. Манай бүтээгдэхүүний 20 гаруй хувь нь орон нутгийн зах зээлд борлуулагддаг гэсэн судалгаа байдаг.

-Барилгын салбар хөгжиж буйтай холбогдуулан хуурай хольцийг эх орондоо үйлдвэрлэж байна. Хэдэн нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг вэ?

-Манай хуурай хольцийн үйлдвэрт гадна хар замаск, дотор хар замаск, плита, хөөсний цавуу, шал тэгшлэгч гэх мэт найман төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Өдөрт 20-30 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Манай улсад хуурай хольцийн олон үйлдвэр ажилладаг учраас бид илүү чанарыг эрхэмлэж ажилладаг.

-Хуурай хольцийн үйлдвэрлэлд тулгардаг гол бэрхшээл нь юу байдаг вэ?

-Чанар стандартын тухайд манай бүтээгдэхүүн импортоор орж ирж байгаа бүтээгдэхүүнээс дутахгүй. Барилгын материал, хуурай хольцын бүтээгдэхүүн дээр нэг асуудал байдаг нь жин, тоо дутах тохиолдол байдаг. Ялангуяа урд хөршөөс ирж байгаа бүтээгдэхүүнд энэ асуудал түлхүү ажиглагддаг.

-“Гурван марал” групп үйл ажиллагаа явуулаад гурван жилийн нүүрийг үзсэн байна шүү дээ.Үндэсний үйлдвэрлэгч компани зах зээлд хэр танигдаж чадсан бэ?

-Анх биднийг хэн ч мэддэгүй байсан бол өнөөдрийн хувьд тодорхой хэмжээнд хамтран ажилладаг олон газруудтай боллоо. Ялангуяа манай хөөсөнцөрийг барилгын компаниуд маш их сонирхож худалдан авдаг. Манай улс барилгын материалын сүүлийн 20 жилийн турш импортоор авч хэрэглэсэн. Одоо эргээд үндэсний үйлдвэрлэл дэмжих сэтгэлгээ хүмүүсд суудаг. Импортын бүтээгдэхүүн өндөр үнэтэйгээс гадна, чанарын ямар ч баталгаа байдаггүй. Харин дотоодын бүтээгдэхүүнд энэ бүх төрлийн асуудал үүсэхгүй.

 

135 үзсэн
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Mongolbrand.mn хариуцлага хүлээхгүй.

Хаяг, байршил