Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЖДҮ- эрхлэгчдийн мэдээллийг олон нийтэд хүргэх ажлыг эхлүүллээ

2023-09-13

“Монгол брэнд” холбоо нь Монголын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдээс эхлээд үндэсний томоохон үйлвэрлэгчдийн брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээг дотоодын болон олон улсын зах зээлд таниулан сурталчлах,  борлуулалтыг нэмэгдүүлэх, экспорт хийхэд дэмжлэг үзүүлэх зорилготой.

Импортыг орлох экспортыг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд Монголдоо үйлдвэрлэгч, бүтээгчдээ дэмжих чиглэлээр МОНГОЛ БРЭНД www.mongolbrand.mn онлайн платпормыг хөгжүүлж түлхүү уул уурхайн бус салбарыг сурталчилан таниулах, түгээн дэлгэрүүлэх, борлуулалтад бодитоор дэмжлэг үзүүлэх чиглэл илүүтээ чиглэгдэж байгаа юм. 

Энэхүү зорилгын хүрээнд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 -р багийн засаг дарга, Цэгц нэгдэл ТББ-ын тэргүүн  Ц.Хуншагай, Монгол Брэнд Холбооны тэргүүн Ш.Отгон-Өлзий нар хамтын ажиллагааны санамж бичгийг байгууллаа.

Энэхүү боломжийн хүрээнд Мөрөн хотын ЖДҮ-эрхлэгчдийн нийтлэл нэвтрүүлэг, контент, бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээ мэдээлэл нь Монгол брэнд төслийн www.mongolbrand.mn цахим хуудас хөвсгөл аймаг ангилалд орж бусад олон нийтийн сүлжээнд байршиж, интернэт, сошиал медиа хэрэглэгчдэд хүртээмжтэй хүрэх юм.

Энэхүү платпормд бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээллийн зураг дүрс, тайлбартайгаар өөрийн интернетэд холбогдсон бүхий төхөөрөмжөөр бүртгүүлэн орж мэдээллийн санд илгээж нийтлэж удирдах бүрэн боломжтой юм.
 

260 үзсэн
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Mongolbrand.mn хариуцлага хүлээхгүй.

Хаяг, байршил