Ш.ОТГОН-ӨЛЗИЙ: БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭЭ ТӨРИЙН БОЛОН ӨРИЙН ДАРАМТААС ЧӨЛӨӨЛНӨ

2023-09-19

БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭЭ ТӨРИЙН БОЛОН ӨРИЙН ДАРАМТААС ЧӨЛӨӨЛНӨ.

 

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШИГЧ Ш.ОТГОН-ӨЛЗИЙГИЙН МӨРИЙН ХӨТӨЛБӨР

Зорилго: Монгол Улсын нийт бизнес эрхлэгчдийн нийтлэг эрx ашгийг дээдлэн МҮХАҮТ-ын дүрмийн Хоёрдугаар зүйл 2.1, 2.1.1, 2.1.2, үндсэн зорилгын хүрээнд “Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хууль дүрэм журмуудыг мөрдлөг болгон жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг түрүүлж бодитоор дэмжиж, тэлэх, тэдний ажил үйлчилгээг хэрэгжүүлэх явцад гараад байгаа саад тээг төрийн болон өрийн дарамтыг бууруулах чиглэлд, талууд хоорондын уялдаа холбоог сайжруулах менежмент хийх, бизнесийн, үйлдвэрлэлийн явцад дотоодын болон олон улсад мөрдөгдөх стандартуудыг яаралтай зөв бодлогоор бүх салбарт тэгш хүртээмжтэй нэвтрүүлэх, Уул уурхайн бус салбарт экспортын баримжаатай салбарууд, ногоон эдийн засаг, ногоон зээл, хөрөнгө оруулалт, мэдээллийн технологийн дэвшилтэт шийдлүүдийг ашиглан, ухаалаг олон ургалч зоримог, давшингуй гадаад бодлого хэрэгжүүлж,  олон улсын зах зээлээс эргэлтийн болон үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтыг татах, технологи нутагшуулах стандартуудыг мөрдүүлэх, олон улсын зах зээлд бусад улс орнуудын бараа бүтээгдэхүүнийг холбож гаргаж чаддаг туршлагатай баг, хамт олнууд олон улсын бизнесийн байгууллагуудтай баг болж хамтран ажиллах боломжуудыг эрэлхийлсэн бодлогын алдааг засаж сайжруулсан уламжлал, шинэчлэлийг хослуулсан хөгжлийг шинэ шатанд гаргах зорилго бүхий “5 САЙН”  нэртэй мөрийн хөтөлбөрийг  дэвшүүлж байна.

 

Зорилт: “5 САЙН”  нэртэй мөрийн мөрийн хөтөлбөрийн зорилтууд нь МҮХАҮТ-ын өдөр тутмын үйл ажиллагаа, гишүүн байгууллагуудыг чадавхжуулах нийт бизнес эрхлэгчдийг дэмжсэн бодлогын дэмжлэг, алдаатай бодлогын шийдвэрүүдийг засаж сайжруулах, менежмент, хууль эрхзүйн орчныг ээлтэй болгох нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн шинэчлэн батлуулах, хүний нөөцийн тогтвортой, зохистой бодлого хэрэгжүүлэх, ажилтан албан хаагчид ажлын байрны хэрэгцээ шаардлага тэдгээрийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг шат дараатай шийдвэрлэх чиглэлээр дэвшүүлсэн зорилтууд болно.

 

Дэвшүүлж буй мөрийн хөтөлбөр дараах үр дүнд чиглэгдсэн байна.

Шинэлэг - Одоогийн уламжлалт мэдлэг, арга барил, мэдээллийн хил хязгаарыг давж, хамгийн сайн бодлогын шийдлийг гаргахын тулд олон төрлийн боломжит хувилбаруудыг судалж, түүнээс хэмжигдэхүйц, хэрэгжихүйц хамгийн боломжит зөв шинэлэг хувилбар шийдлийг хэрэгжүүлэх болно. /Policymaking 6p-загвар дээр суурилах болно/

Судалгаатай, шинжилгээтэй - Уламжлалт судалгаа шинжилгээний арга барилыг нарийвчлалтай шинэлэг хэлбэрээр BIGDATA, Cloud data – дээр хамгийн өндөр чанартай өгөгдөл мэдээллийн бааз бүрдүүлж, үр дүнг ашиглах, хэрэгжүүлэх болно.

Шударга байдалТанхимын хууль, дүрмийн хүрээнд төвийг сахисан, нийт бизнес эрхлэгчдийн өмнө тулгамдаж байгаа нийтлэг эрх ашигт чиглэгдсэн бодлого үйл ажиллагааг  хүртээмжтэй, шуурхай хэрэгжүүлэх болно.

Итгэмжлэгдсэн - Гишүүн байгууллагууд болон нийт бизнес эрхлэгчдээ төрийн зарим дарамтуудаас ангид байлгах хууль эрх зүйн орчныг ээлтэй болгох ухаалаг бодлого хэрэгжүүлж, бизнесийн ёс зүй, нууцлалыг хамгаалахын зэрэгцээ, батлагдсан дүрэм журмын хүрээнд байж төр хувийн хэвшлийн бүх талуудын итгэл хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд чиглэгдэх болно.

 

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН УРТ ХУГАЦААНЫ ХӨГЖЛИЙН СТРАТЕГИЙГ БАРИМТЛАН УРТ ДУНД ХУГАЦААНД ХЭРЭГЖҮҮЛЭХ   
“5 САЙН” НЭРТЭЙ МӨРИЙН ХӨТӨЛБӨР

ҮҮНД:

  1. САЙН БОДЛОГО, БИЗНЕСИЙН ХУРДАСГУУР ХӨТӨЛБӨР
  2. САЙН ХҮНИЙ НӨӨЦ, МЕНЕЖМЕНТ, ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР
  3. САЙН ГАДААД ХАРИЛЦАА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХӨТӨЛБӨР
  4. САЙН ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧИН, ШИНЭЧЛЭЛ ХӨТӨЛБӨР
  5. САЙН САНХҮҮ, ШИЛЭН ТӨСӨВ ХӨТӨЛБӨР

 

НЭГ. САЙН БОДЛОГО, БИЗНЕСИЙН ХУРДАСГУУР ХӨТӨЛБӨР

  • Дотоодын болон ISO бизнес, үйлдвэрлэлийн бүх стандартуудыг гишүүн байгууллагуудад нэвтрүүлэх процесст нь дэмжлэг үзүүлж төрийн бодлогоор гарах зардлыг төсөвт суулгах замаар дэмжих хөтөлбөрийг боловсруулж талуудтай хэрэгжүүлнэ. Энэ чиглэлийн стандартыг нэвтрүүлдэг, сургалт судалгаа хийдэг байгууллагуудтай стратегийн хамтын ажиллагааг хийж экспортын баримжаатай аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэгч бүрд хүрч хэрэгжүүлэх бодлого хэрэгжүүлнэ.
  • Экспортын баримжаатай үйлдвэрлэл эрхэлж үйлдвэр ажлын байраа бэлдсэн түрүүлж зах зээлд гарах боломжтой байгууллагуудыг түрүүлж дэмжих бодлого баримтлан ажиллана.
  • Олон улсад сайн хэрэгжиж байгаа худалдаа аж үйлдвэрийн танхимуудын төсөл хөтөлбөрүүдэд харьцуулсан судалгаа дүн шинжилгээ хийж жишиг сайн хэрэгжсэн бодлогыг Монголын бизнесийн орчинд нийцүүлж нэвтрүүлэх хэрэгжүүлэх чиглэлд анхаарал хандуулж ажиллана.
  • Бизнесийн хурдасгуур хөтөлбөрийг дотоод болон гадаадын тэргүүлэх зэргийн экспертүүдийн тусламжтай хийлгэж бодит үр дүн гаргахын төлөө шийдэл гаргаж ажиллана.
  • Бизнесийг олон улсад танилцуулах консалтинг, маркетингийн хүчирхэг багуудтай үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй хамтран хэлцлүүдийг хийж уул уурхайн бус салбарын экспортыг нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн болгох чиглэлд анхаарч ажиллана.
  • Улаан болон Хөх тэнгисийн стратеги, Олон улсад хэрэгжиж байгаа шинэ стратеги, програм хангамж, бизнесийн шийдлүүд, сошиал түүлүүдийг ашиглан хэрэглэгч талын зан төлөвт тааруулан хүргэх маркетингийн цөм бодлого хэрэгжүүлэх чиглэлд манлайлж ажиллана.
  • Дунд аж ахуй нэгжүүдэд эргэлтийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх олон улсын хөрөнгө оруулалтын сангуудад төсөл хөтөлбөрийг уялдуулах замаар дэмжиж хамтран ажиллаж тэдний тоог нэмэгдүүлэх бодлого баримтлан ажиллана.
  • Том бизнес эрхлэгчдийг олон улсын худалдаа хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх төсөл хөтөлбөрүүдтэй уялдуулах, тэдний нийтлэг эрх ашгийг холбох чиглэлээр идвэхи санаачилгатай ажиллана.
  • Business to Business (B2B) Business to Consumer (B2C) Consumer to Consumer (C2C) Consumer to Business (C2B) Business to Administration (B2A) Customer to Administration (C2A) Ecommerce Business зэрэг уламжлалт бизнесийн хэлбэрээс онлайн бизнес бүтээх хүртэл, төлбөр тооцоо, хүргэлт, тээвэр логистик, гааль татварын бодлогуудыг загварчилсан замын зураг гаргаж шинэ бизнес эрхлэгчдийн хугацааг хэмнэх бизнесийг бүүст хийж хурдасгуур хөтөлбөр хэрэгжүүлнэ.

 

ХОЁР: САЙН ХҮНИЙ НӨӨЦ, МЕНЕЖМЕНТ, ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР

  • МҮХАҮТын одоогийн байгаа бэлтгэгдсэн боловсон хүчнийг бүтэц орон тооны өөрчлөлт хийлгүй хэвээр хадгалж газар хэлтсүүдийн уялдаа холбоог сайжруулах ухаалаг менежментийн програм хангамжийг нэвтрүүлж ажлын бүтээмжийг нэмэгдүүлж ажиллана.
  • Жижиг дунд бизнес эрхлэгчид, гарааны бизнес эрхлэгчид, эмэгтэй бизнес эрхлэгчид гээд бүлэг тус бүрд тохирсон тэдний оролцоонд суурилсан хурдтай үрд дүнд хүрэх менежментийн сургалтуудыг бүх улиралд давтамжтай хэрэгжүүлэх болно.
  • Гадаад хамтын ажиллагаа, Засгийн газар хооронд, Экспортыг дэмжих хүрээнд хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийг тайланд тусгайлан ач холбогдол өгч тоо чанарыг нэмэгдүүлэх бодлого баримтлан ажиллана.
  • Гишүүн байгууллагыг нэмэгдүүлэх чиглэлд зөв бодлого баримтлан идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй байгууллага бүрийг гишүүн байгууллага болгох Win win зарчмаар дэмжиж хамтран ажиллах болно.

 

ГУРАВ. САЙН ГАДААД ХАРИЛЦАА ХӨТӨЛБӨР

  • Гадаад харилцааны давшингуй бодлого хэрэгжүүлж гишүүн байгууллагуудаа түрүүлж гадаад харилцаа хамтын ажиллагааны тал дээр өргөжүүлж, хөгжүүлэх, эргэлтийн зээл, хөрөнгө оруулалтыг татах зорилгоор мэргэжлийн инвест, менежментийн олон улсын чадварлаг баг хамт олонтой хамтран ажиллана.
  • Олон улсын банк санхүү, худалдаа хөрөнгө оруулалтын ажлуудыг амжилттай олон жил хийсэн туршлагатай экспертүүдийг танхимын нэр дээр гэрээлэн Монгол Улсад урт хугацаанд ажиллуулж гишүүн байгууллага болон экспортын чиглэлийн үйлдвэр, аж ахуйн нэгжүүдтэй хамтын ажиллагааг өргөжүүлнэ.
  • Олон улсын гадаад төлбөр тооцоо түүний дотор Paypal болон олон улсын мөнгөн гуйвуулгын системүүд Монгол Улс руу валют шилжигдэхгүй байгаагаас олон мэдээллийн технологийн компани, аж ахуй нэгж, чөлөөт уран бүтээлчид төлбөрөө авч чадахгүй байгаа саад тотгорыг нэн яаралтай арилгах чиглэлд Монгол банк, арилжааны банкнууд, сангийн яам зэрэг талуудтай шийдэл гаргаж шаардлагатай хууль эрхзүйн орчинд нэмэлт өөрчлөлт оруулах чиглэлд манлайлан ажиллана.
  • Танхимын байнгын харилцаатай олон улсын худалдаа аж үйлдвэрийн танхимуудтай харилцаа хамтын ажиллагааг эрчимжүүлж гишүүн байгууллагын бизнес нетворк хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд онцгой анхаарал хандуулж ажиллуулна.
  • Хөрш хоёр орноор дамжин гарах газрын тээвэр, агаарын тээврийн логистикийн салбарт гарч буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх, хөнгөвчлөх тал дээр талуудтай уялдаатай дэмжиж хамтран ажиллана.
  • Монгол Улсын гадаад харилцааны бодлоготой танхим бодлого үйл ажиллагаагаа уялдуулж нэгдмэл нэг цонхны бодлого хэрэгжүүлж гадаад бодлого, эдийн засгийн бодлогыг дэмжиж хамтран ажиллах болно.

 

ДӨРӨВ: САЙН ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧИН, ШИНЭЧЛЭЛ ХӨТӨЛБӨР

Бизнесийн салбарт төрийн байгууллагуудаас хяналт шалгалт, нэрийдлээр дүрэм журам мөрдүүлэх олон төрлийн дарамтууд ирдэг. Энэхүү дарамтыг бууруулах зорилгоор хууль, эрх зүйн орчныг сайжруулах хүрээнд бизнес эрхлэгчид, макро эдийн засагтай холбоотой хуулиудын шинэчлэл нэмэлт өөрчлөлт, оруулах саналууд хүлээгдэж байгаа энэ хүрээнд хууль тус бүрийн заалтуудад бизнес эрхлэгчид, ажил олгогчид, ажилтанд ээлтэй байх бүх талын холбогдох ажлуудыг танхимын дэргэдэх хуулийн зөвлөл, хуульчид, эдийн засагчид, ажил олгогчид бизнесийн салбарын төлөөлөлтэй хамтран хэлэлцэж санал зөвлөмжүүдээ хүргүүлж онцгойлон анхаарч ажиллана. Энэ нь хууль эрх зүйн орчныг ээлтэй болгох замаар төрийн дарамтаас хамгаалж өрийн дарамтад ороод байгаа нийтлэг асуудлуудыг  шийдвэрлэхэд чиглэгдэх болно.

  • Татварын бага хүү өндөр бүтээмж бүх нийтийн татвар төлөлтийг дэмжсэн ээлтэй орчин түүний дотор давхардсан НӨАТ, болон НДШийн хувь хэмжээг бууруулах ЖДҮ- болон гарааны бизнес эрхлэгчдэд ээлтэй, ойлгомжтой болгох орлоготой хэсгээс багаар татвар хураалтын бодлогод реформын шинжтэй бизнес эрхлэгчдэд ээлтэй байлгах саналуудыг нийт гишүүн байгууллага, идэвхтэй бизнес эрхлэгчдээс технологийн шийдлээр санал авч хуулийн төсөл санаачлагчидтай лобби бүлэг үүсгэн ажиллана.
  • Төрийн өмчийн (оролцоотой) аж ахуйн нэгжүүдийн засаглалд эрс шинэчлэл хийх, хувьчлах олон нийтийн оролцоотой болгож хувийн хэвшлийн байгууллагуудтай шууд өрсөлдөөн хийдэггүй кластер байдлаар хамтран ажиллах зохицуулалтуудыг хуульд тусгуулах.
  • Зөвшөөрлийн тухай хуулийг бизнес эрхлэгчдийн хааж боох, хязгаарлах авлига нүүрлэх гол хөзөр болгохгүй байлгах талаар хуулийн заалтуудыг хүнээс хамаарах хамаарлыг бууруулж систем,  автоматжуулалт, цахимаар өргөдөл гомдол зөвшөөрөл лицензийг сунгуулдаг ухаалаг цахим засаглал дижитал шилжилт рүү чиглэгдсэн байна.
  • Чөлөөт бүсийн тухай хуулийн талаар олон жил ашиглаж чадахгүй байгаа нөхцөлүүдийг дахин судалгааг хийж монопол байдлаар ашиглахаар санаархсан бүлэглэлийг өөрчилж олон нийтийн хувьцаат хэлбэрт чиглүүлж өмнө нь хөрөнгө оруулалт хийгээд хөрөнгө нь дутаж байгаа дутагдлыг арилгах замаар шинээр менежмент хийж ажиллана.
  • МҮХАҮТын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг уламжлал шинэчлэлийг хослуулсан ирээдүйн учирч болох хүндрэл бэрхшээлүүдийг бууруулсан гишүүн байгууллага болон нийт бизнес эрхлэгчдийн нийтлэг эрх ашгийг хамгаалахад чиглэгдсэн байдлаар нэмэлт оруулах талаар ажиллана.
  • Хөдөлмөрийн тухай хуулийн хүрээнд ажилтан ажил олгогчийн хооронд үүсэж буй шинэ тутам эрсдлүүд, ажиллах хүчний хомсдол, давхардал зэрэг өдөр тутам гардаг асуудлуудыг бүртгэлжүүлж хүний нөөцийн дундын систем нэвтрүүлэх чиглэлд анхаарч ажиллана.
  • Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн хүрээнд төр хувийн хэвшилтэй өрсөлддөг байдлыг бууруулах чиглэлээр саналуудыг хүргүүлж хуулийн заалт болгох чиглэлд анхаарч ажиллана.
  • Төрийн худалдан авалтын бодлогод дотооддоо үйлдвэрлэдэг бараа бүтээгдэхүүнийг нэн тэргүүн ээлжид худалдан авах, шудрага тогтолцоо, үнэ, инфляцын өсөлттэй уялдуулан гэрээний үнийн дүнд тохируулга хийх, гэрээ байгуулсны дараа тодорхой хувийн урьдчилгааг шилжүүлэх, гэрээний дагуу гүйцэтгэл дууссан ч санхүүжилт хугацаандаа ордоггүйгээс шалтгаалж бизнесийн байгууллага эрсдэл үүрдэг тул гэрээний гүйцэтгэлийн дагуу санхүүжилтийг хугацаа алдахгүй олгодог байх, санхүүжилтийн хуваарийг гэрээндээ тусгах, харьцуулалтын бичиг баримтыг цөөлөх, тендерийн баталгаа, гүйцэтгэлийн баталгаа, урьдчилгаа төлбөрийн баталгааг даатгалын байгууллагаар хангуулахтай холбоотой заалтыг хэрэгжүүлэх, зэрэг бизнес эрхлэгчдэд тулгамддаг нийтлэг асуудлуудыг хөнгөвчлөх чиглэлээр анхаарал хандуулж ажиллах болно.

 

ТАВ. САЙН САНХҮҮ, ШИЛЭН ТӨСӨВ ХӨТӨЛБӨР

  • МҮХАҮТын дүрмийн хүрээнд нийт бизнес эрхлэгчдийн нийтлэг эрх ашиг эрэмбийг нэгд тавьж танхимын хууль болон дүрэм журмуудыг чанд мөрдөж удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн хурал шийдвэрүүдийг цаг тухайд нь ил тод нээлттэй тайлагнаж ажиллана.
  • МҮХАҮТын танхимын хяналтын зөвлөлийг ажиллах боломжийг бодитоор олгож тэдэнд өрөө тасалгааг албан ёсоор гаргаж өгч ил тод нээлттэй  ажиллах болно.
  • Танхимын санхүүгийн аудитлагдсан  тайланг  танхимын албан ёсны цахим хуудсанд шилэн данс цэс нээж байршуулж нээлттэй төсвийг тайлагнан ажиллах болно.
  • Санхүүгийн нөөц боломжуудыг хэмнэлттэй горимд бүтээмжтэй ажиллах стратеги хэрэгжүүлж төсвийн сахилга батыг хянаж хэрэгжүүлж ажиллана.
  • Хараат бус хөндлөнгийн мэргэжлийн аудитын байгууллагаар дүрмийн хүрээнд санхүүг хянуулж шилэн дансны хуулийн дагуу хөтлөлт хийж ажиллна.

 

НЭР ДЭВШИГЧ                                                         Ш.ОТГОН-ӨЛЗИЙ

 

2023/09/18
Улаанбаатар хот

---------------------0000-----------------------

366 үзсэн
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Mongolbrand.mn хариуцлага хүлээхгүй.

Хаяг, байршил