Хөвсгөлийн мөрөн сумын эко үйлдвэрлэгчдийг дэмжинэ

2023-11-03

"МОНГОЛ БРЭНД" ТӨСЛИЙН БАГ МӨРӨН СУМЫН ЖИЖИГ ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧИДТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО

✅Орон нутгийн өрхийн болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчийг дэмжих, бараа бүтээгдэхүүнийг онлайн зах зээлд худалдан борлуулах боломжийг олгох зорилгоор Монгол брэнд" холбооны тэргүүн Ш.Отгон-Өлзий Мөрөн сумын жижиг дунд бизнес эрхлэгчидтэй уулзалт зохион байгуулж, бүтээгдэхүүнийг дэлхийн хэмжээнд сурталчлан таниулах ажлыг эхлүүллээ.

✅Монгол Брэнд холбоо ТББ нь Монгол Улсын жижиг дунд үйлдвэрлэл эрлэгчдийг дэмжих бодлого боловсруулж тэднийг онлайн орчинд бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг нь олон нийтэд хүргэхээр www.mongolbrand.mn платформыг хөгжүүлэн өнөөдрийг хүртэл амжилттай ажиллаж байгаа юм.

✅Энэхүү платпормд бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээллийн зураг дүрс, тайлбартайгаар өөрийн интернетэд холбогдсон бүхий төхөөрөмжөөр бүртгүүлэн орж мэдээллийн санд илгээж нийтлэж удирдах бүрэн боломжтой юм.

85 үзсэн
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Mongolbrand.mn хариуцлага хүлээхгүй.

Хаяг, байршил