Сүхбаатар дүүргийн ЖДҮ-г дэмжих төв "Монгол брэнд” -тэй хамтран ажиллана

2023-11-30

“Монголдоо бүтээцгээе” уриатай Монгол брэнд төсөл нь үйлдвэрлэгч, бүтээгч жижиг, дунд бизнес эрхлэгчдээс том бүтээн байгуулагч хүртэл баялаг бүтээж буй аж ахуйн нэгжүүдийн брэнд бүтээгдэхүүний үйлдвэрлэл үйлчилгээний талаарх цуврал нэвтрүүлэг, сошиал медиа, контентыг  олон нийтийн сүлжээгээр дамжуулан иргэд олон нийтэд хүргэх гол зорилготой юм.

Импортыг орлох экспортыг нэмэгдүүлэх  бодлогын хүрээнд Монголдоо үйлдвэрлэгч, бүтээгчдээ дэмжих чиглэлээр МОНГОЛ БРЭНД онлайн платпормыг хөгжүүлж түлхүү уул уурхайн бус салбарыг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, борлуулалтад бодитоор дэмжлэг үзүүлэх чиглэл илүүтээ чиглэгддэг юм.

МОНГОЛ БРЭНД ХОЛБООНЫ ТЭРГҮҮН Ш.ОТГОН-ӨЛЗИЙ: Манай холбооны бэлтгэсэн нийтлэл нэвтрүүлэг, контент, таны оруулсан бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээ мэдээлэл нь Монгол брэнд төслийн www.mongolbrand.mn цахим хуудас, бусад олон нийтийн сүлжээнд байршиж, интернэт, сошиал медиа хэрэглэгчдэд хүртээмжтэй хүргэх зорилготой юм.

Энэхүү хамтын ажиллагааны баримт бичгийн зорилго, зорилтын хүрээнд Монгол брэнд холбоо, Сүхбаатар дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийн дэмжих төвтэй хамтран ажиллаж дүүргийн хувиараа, өрхийн үйлдвэр эрхлэгчид, жижиг дунд аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэж бүтээж буй бүтээгдэхүүн үйлчилгээг фото, бичвэр, дүрс гурвалсан хэлбэрээр бэлдэж шат дараатай олон нийтийн хүртээл болгож www.mongolbrand.mn цахим хуудас, бусад олон нийтийн сүлжээнд байршуулж, интернэт, сошиал медиа хэрэглэгчдэд хүртээмжтэй хүргэхэд хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллахаар эхэллээ, энэ хамтын ажиллагааг цаашид өргөжүүлж бүх өрхийн үйлдвэр эрхлэгчид болоод жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн тулгамдаж байгааа боруулалтыг нэмэгдүүлэх чиглэлд чиглэгдэх болно.

СҮХБААТАР ДҮҮРЭГ ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙН ДЭМЖИХ ТӨВИЙН ЗАХИРАЛ Ц.БУЛГАН:

Сүхбаатар дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийн дэмжих төвийн бодлого бол уул уурхайн бус салбарыг дэмжих эдийн загаа солонгоруулах чиглэлээр чиглэгдсэн дүүргийнхээ нутаг дэвсгэрт бүртгэлтэй өрхийн үйлдвэрлэгчдээс эхлээд жижиг дунд аж ахуй нэгжүүдийг дэмжиж ажиллах үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Үүний хүрээнд Сүхбаатарт үйлдвэрлэв нэрийн барааны дэлгүүр бодлогоор хэрэглэгчдэд ойр цэгээс хүргэх бодлого баримтлан ажиллуулж байна. мөн гадаад дотоодын хамтын ажиллагааны хүрээнд төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Энэ нь тэднийг чадавхжуулах сургалтууд, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх гэх мэт чиглэлээр ажиллаж байна. жишээлбэл манай төвд маш олон өрхийн үйлдвэрлэгчдийг нэгтгэж оёдол гар урлалын чиглэлээр ажилладаг тэднийг нэгтгэж энэ төвдөө хөнгөлөлттэй нөхцөлөөр дэмжиж ажиллаж байна.

Залуучуудад зориулан орчин үеийн мэдлэг технологийн чиглэлээр тусгай танхим тохижуулж тэднийг чадавхжуулах сургалтууд хийгдэж байна. 2022 онд бид 1000 гаран жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид байсан бол 2023 онд бид бүртгэлийг бүрэн хийх тэднийг оролцоог нэмэгдүүлэх чиглэлд илүүтэй зорилго тавьж ажилласан үүний үр дүнд 2000 гаран өрхийн үйлдвэрлэгчдээс эхлээд жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг бүртгэсэн.  Хөгжихөд нэг гол том үзүүлэлт байдаг энэ бол хэмжих, хэмжиж чадвал хөгжиж чадна. Энэ хүрээнд бид бүх бүртгэлийг  хангасан хөгжилд шат дараатай зөв бодлого, хэрэгжилт, хяналт мониторинг хэрэгтэй.

Монгол брэнд төсөлтэй хамтран ажиллаж эдгээр ажлуудыг шинэ шатанд гаргаж алхам алхмаар үр дүнг гаргаж түүнийг дүгнэж Сүхбаатар дүүргийнхээ ЖДҮ-ийг олон нийтэд хүргэх борлуулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллана.

297 үзсэн
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Mongolbrand.mn хариуцлага хүлээхгүй.

Хаяг, байршил