Themewaves_LLC

Байгууллага
  • Өнөөдөр компьютер, програм хангамжийн чиглэлийн хүн бүр вэб сайт хийдэг гэсэн ташаа ойлголт их  байна. Сайн чанарын вэб загварыг гаргахад хэр их хичээл зүтгэл судалгаа байдаг вэ гэдгийг хүмүүс төдийлөн ойлгодоггүй. Энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг олон байгууллага байдаг ч өнөөдөр манайд цар хүрээгээ тэлж чадахгүй байсаар байна. Харин бид вэб сайтын загвар бүтээж өнөөдрийн байдлаар дэлхийн зах зээлээс 250000 гаруй долларын борлуулалт хийгээд байгаа Монголын Themewaves-ийн залуучуудтай уулзах болно.

    Эдгээр залуус 2013 онд нэгдэж Themewaves багыг бүрдүүдснээс хойш 20 гаран төрлийн вэб загварууд бүтээж дэлхийд тэргүүлэгч Envato market-аар худалдаалсан байна. Тэдний зохиосон бүтээлээс Flatсo  нэртэй байгууллагын танилцуулгын вэб хийх загвар хамгийн борлуулалт өндөртэй байсан төдийгүй энэ бүтээлээрээ Envato-оос Элит автор цолыг авч байжээ.

    Манай улс дотоодын бараа бүтээгдэхүүнээ дэлхийн түвшинд үйлдвэрлэж экспортлож төдийлөн чададгүй. Харин эдгээр залуус өөрсдийн оюуны бүтээлээ дэлхийн өнцөг булан бүрт байгаа хэрэглэгчиддээ нийлүүлснээр эх орондоо гаднаас 500-гаад сая төгрөгний цэвэр хөрөнгө оруулалт оруулжээ гэж хэлж болохоор байна.

    Цаашид энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхлэхийг хүссэн чадварлаг залуусыг бэлтгэн, илүү олон бүтээгдэхүүн үйлдвэрлэж зөвхөн ноос ноолуур, ашигт малтмалаас цаашгүй байсан гадаадын хөрөнгө оруулалтыг эх орон луугаа чиглүүлэн ажиллаж, Монголын бахархалт бүтээгчид болохыг хүсч байна.

Бүтээгдэхүүнүүд

Хаяг, байршил