• 2012 онд нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт 3520 айлын “Содон” стандарт цогцолборт хорооллыг барьж Монголын барилгын салбарт шинэ жишиг, стандартыг тогтоон барилга, бүтээн байгуулалтын салбарт дахь үйл ажиллагаагаа эхлүүлжээ. “Тэсо констракшн” ХХК-ын “Содон” хороолол нь хотын хамгийн зөв төлөвлөлттэй хорооллуудын нэг бөгөөд бөгөөд  эмнэлэг, сургууль, цэцэрлэг, авто зогсоол, тоглоомын талбай, спорт цогцолбор зэргийг цогцоор шийджээ. Бетон үйлдвэрлэлийн салбарын тэргүүлэгч “Хүннү Конкрет” ХХК-ийг байгуулан олон улсын чанар стандартаар баталгаажсан зуурмагийг харилцагч нартаа нийлүүлэн, тэдний талархлыг хүлээсээр байна.
    ТЭСО корпораци 2003 онд байгуулагдсан цагаасаа эхлэн гадаад улс орнуудтай харилцаж эхэлсэн бөгөөд 2011 онд “Домог интернэшнл” ХХК-ийг үүсгэн байгуулж хамрах хүрээ болон үйл ажиллагаагаа нэмэгдүүлсэн билээ. Өнөөдрийн байдлаар Америк, Хятад, Орос, Шинэ Зеланд, Малайз, Индонез, Сингапур, Япон, Герман, Австрали, Энэтхэг, Вьетнам зэрэг олон арван улс орнуудтай харилцаа холбоотой бөгөөд 210 гаруй нэр төрлийн түүхий эд, бараа бүтээгдэхүүнийг өөрийн үйлдвэрүүдэд болон Монголын зах зээлд нийлүүлж байна. “Төв Азийн зам” ХХК нь зам, барилга, барилгын материаллын үйлдвэрлэлийн чиглэлээр байгүулагдан олон улсын тээвэр зуучлалын үйл ажиллагааны тусгай эрхтэй болсон ба төмөр замын тээвэр, далайн тээвэр, авто тээвэр болон агаарын тээврийн үйлчилгээ үзүүлж байна. Тэд 2015 онд Олон улсын тээвэр зуучлалын холбоонд элссэн ба дэлхийн томоохон тээвэр зуучийн компаниудтай хамтран ажилладаг ажээ.

Бүтээгдэхүүнүүд

Хаяг, байршил