• МСРТ ХХК нь 2009 оноос эхлэн монголын ойгоос гарч буй асар их  хаягдал мод болон мод бэлтгэх болон зүсэх аж ахуйнуудаас байнга гарч байгаа үртэс , зоргодос, чавчдас, урган зах, холтос зэрэг хаягдалуудыг ашиглан импортыг орлох,  экспортонд гардаг бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн юм.

    Өнөөдөр тэд эдгээр модны хаягдлуудыг ашиглан Шорлогны нүүрс (Barbecue charcoal briquette) Үртэсний брикетний нүүрс (Sawdust briquette charcoal) зэргийг үйлдвэрлэн гаргаж байна.

    Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ дотооддоо бүх супермаркетуудын сүлжээгээр дамжуулан худалдаалдаг бөгөөд гадаадын зах зээлд 40 фуутын контейнероор Инчон, Иокахама болон бусад томоохон боомтуудад хүргэдэг байна.

    Цаашид модны нүүрсэн бүтээгдэхүүнүүдээ Япон, Өмнөд Солонгос, Тайваны зах зээлд экспортлохын тулд худалдааны төлөөлөгч \агент, дистрибютор\ ажиллах фирмүүдтэйгээ хэлэлцээр хийж байна.

    МСРТ ХХК-ийн үйлдвэрлэсэн шорлогны нүүрс нь үнэргүй, хортой утаагүй үзүүлэлттэй бөгөөд 4 цагаас дээш хугацаагаар тасралтгүй цогшин асдаг ямар нэгэн цавуу гэх мэтийн нэмэлт химийн бодис огт хэрэглэдэггүй.

    Шорлогны нүүрсийг 2 кг-аар цаасан уутанд, 2 кг ба 15 кг-аар картон хайрцганд савлаж борлуулалтанд гаргадаг юм.

Бүтээгдэхүүнүүд

Хаяг, байршил