Ингэний цагаан идээ ЖДҮ

Байгууллага
  •  Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 2-р багийн малчин. Би мал дээр гараад 2008 оноос хойш цагаан идээ боловсруулж, үзэсгэлэн худалдаанд оролцож ирсэн. 2013 оноос эхлэн ингэний цагаан идээгээр бүтээгдэхүүн төрөлжүүлж хийж байна. Сум хөгжүүлэх санд хамрагдан, бага хэмжээний зээл авч, бүтээгдэхүүнийхээ сав баглаа, боодолд анхаарч, жижиглэнгээр бөөний үнээр борлуулах бодолтой байна. Арваад төрлийн бүтээгдэхүүн хийдэг. Жишээ нь ингэний ундаа, ингэний аарц, ингэний хорхой ааруул, чипсэн ааруул, шинэлэг санаа болгон жимстэй, амттай дессерт хийж байгаа. Энэ жилээс ингэний аарцаар бялуу хийж эхэлсэн. Манай сумын иргэд их дуртай. Баяр ёслолоор авч байя, бүтээгдэхүүнээ хийгээрэй гэсэн санал хүсэлтүүд их ирсэн. Үүнийгээ улам баяжуулах бодолтой, өөрөө ч хийх дуртай болоод байгаа.

        Манай суманд надаас өөр ингэний цагаан идээ хийдэг хүн байдаггүй болохоор намайг их асууж ирдэг, утсаар авах зүйлсээ захидаг, борлуулалт маш сайн байдаг. Ингэний цагаан идээ борлогдохгүй байна гэж байхгүй. Ингэний халуун удаа буюу БОЗ –ыг хүмүүс  тэр болгон хийдэггүй, маш ховор төрлийн бүтээгдэхүүн, төв газрын хүмүүс их сонирхдог.

          Ингийг дөрвөн улиралд саах боломжтой байдаг тул ингэний бүтээгдэхүүнүүдийг ард иргэд жилийн дөрвөн улирал хэрэглэх бүрэн боломжтой. Өвөл бүтээгдэхүүн бага зэрэг ховорддог ч байнга саадаг болохоор тасалдана гэсэн ойлголт байхгүй. Энэ үйлдвэрлэлээ дан өрхийн хүрээнд бус, цехийн үйл ажиллагаанд хүртэл өргөжүүлэх хүсэлтэй байгаа.

Бүтээгдэхүүнүүд

Хаяг, байршил