Зөөлөн сувд хоршоо ЖДҮ

Байгууллага
  • Анх 2006 онд Г.Батхүү гишүүний санаачилсан ноосон эдлэл хийх сургалтанд хамрагдаж, 2008 онд эмэгтэйчүүдийг болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах зорилготойгоор “Зөөлөн сувд” хоршоогоо байгуулсан. Анхандаа гэрийн углааш, бэлэг дурсгалын зүйлс хийдэг байсан бол одоо үндэсний ширмэл ширдэгийг авангард загвартай хослуулан, суудлын бүрээс, олбог зэргийг хийж байна. Хархорины брэнд бүтээгдэхүүнийг гаргах маш том мөрөөдөл надад бий. Хэрвээ уран зураачтай хамтраад зургийг нь гаргачих юм бол үндэсний ширмэл дээрээ өнгө будаг оруулаад Хархорины брэнд бүтээгдэхүүн болгох бүрэн боломжтой. Энэ зорилгыг маань дэмжээд өгвөл ажилчдынхаа тоог нэмээд дэлхийд танигдах брэнд бүтээгдэхүүн хийж чадна гэдэгтээ итгэдэг. Нутгийн брэндээ дэлхийн зах зээлд таниулах чин хүсэл өвөрлөн энэ олон жил ширмэлээ хийж байна даа. 

Бүтээгдэхүүнүүд

Хаяг, байршил