Үйлчилгээний салбарын хивс
Үнэ оруулаагүй
Үзсэн тоо : 464
Ангилал: Хивс, Хивсэн Бүтээгдэхүүн, Хивсэнцэр
Шинэчлэгдсэн огноо: 2020-05-27
  • “Эрдэнэт Хивс” ХХК нь 4-5 одтой зочид буудлуудын таашаалыг хүртсэн хээнцэр чамин, цэвэр ноосон дорож үйлдвэрлэн Blue Sky Tower цогцолбор, Shangri-La зочид буудлын захиалгаар ажилласан арвин туршлагатай билээ.  

     Гайхалтай өнгө дизайны хослол, өндөр чанар, дэвшилтэт технологийнхоо тусламжтайгаар “Эрдэнэт Хивс” ХХК нь зочид буудал, аялал жуулчлалын салбарын нэр хүндтэй нийлүүлэгчийн нэгэнд зүй ёсоор тооцогддог.

     Бид харилцагч, захиалагчдынхаа хэрэгцээ, шаардлагыг эрхэмлэн дизайнер зураачдын багаас гадна, захиалга, төслийн явцыг тогтмол удирдах төслийн менежерүүдтэй ажилладаг. 

     “Эрдэнэт Хивс” ХХК нь өндөр чанарын, цэвэр ноосон дорож, хивс үйлдвэрлэн 4-5 одтой бие даасан ба сүлжээ зочид буудлуудад захиалгаар нийлүүлсэн билээ. Манай бүтээлийн сангаас сонгогдсон бэлэн загвар, эсвэл цоо шинээр зохиомжилсон шийдлийн аль нь ч гэлээ бүтээгдэхүүн, дизайны шийдлүүд нь зочид буудал, аялал жуулчлалын салбарын онцлогт нийцсэн байдаг.

     Бүтээлч шийдэл

    Бид зочид буудал, аялал жуулчлалын салбар дахь брэндийн ач холбогдлыг бүрэн ойлгодог ба зочид буудлын бизнес эрхлэгчид, дизайнер зураачдын багийг хамтын ажиллагааг ханган брэндийг амьдруулан ажилласан туршлагатай. Манай хивснүүд дизайн, өнгөний хязгааргүй хослол үүсгэхийн зэрэгцээ харааны таашаал өгөх гоёмсог бүтэц, гэрлийг шингээх ойлгох чанараараа захиалагч бүрийн өвөрмөц онцлогийг тодотгох өргөн боломжтой.  

     Бүтээлч шийдэл гэдэг бол зөвхөн өнгө, дизайнаар тогтохгүй. Бидний ажилласан төсөл бүр эдэлгээ даах байдал, уян хатан чанар, гүйцэтгэх хугацаа, үнийн саналын хувьд харилцан адилгүй. Манай мэргэжлийн багийнхан ухаалаг шийдэл боловсруулж, төслийн удирдлагын зохистой үйл явцын дагуу удирдана. Бүтээлч шийдэл гаргах боломж бидэнд хязгааргүй олон бий.          

     Олон улсын чанар, стандарт

    “Эрдэнэт Хивс”-ийн бүх бүтээгдэхүүн салбарын хүрээний олон улсын стандартад нийцсэн байдаг. Бид хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй, дээд зэргийн чанартай, байгалийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэн цэвэр үйлдвэрлэл эрхлэхээр чармайн ажилладаг.

     Ноосон эдлэлийн хамгийн нэр хүндтэй “Woolmark” барааны тэмдгийг ноосон хивсэнд, “Woolmark Blend” тэмдгийг битүү дэвсгэрийн зориулалттай хивсэнд эзэмших эрх авсан Монгол Улсын анхны компани болж, гэрчилгээгээ тогтмол шинэчлэн ажиллаж байна. 

     Бид олон улсын чанарын удирдлагын ISO9001:2000/MNS ISO9001:2001 стандартыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлсэн Монгол Улсын хоёр дахь байгууллага болж, чанарын удирдлагын стандартаа байнга хэрэгжүүдэг амжилтаа бататгасаар байна.

     Манай компанийн цэвэр ноосон хивс, дорож нь гал дэмждэггүй болохыг Герман Улсын Аахений Институтэд хийсэн туршилт нотолж, галын аюулгүй байдлыг хангасан бүтээгдэхүүний сертификат олгогдсон.

    Хувьсамтгай чанар

    Гайхалтай дизайн бол зочид буудлын хивсний нэгээхэн хэсэг юм. Энэ төрлийн хивс, дорож зочид буудал, амралтын газар, хурал уулзалтын хөл хөдөлгөөний өндөр ачаалал, эдэлгээг даан гоёмсог, хээнцэр байдлаа урт хугацаанд хадгалах ёстой. 

    “Эрдэнэт Хивс”-ийн туршлагатай төслийн менежерүүд тухайн брэндийн стандартыг хангаж, асар хурдацтай өөрчлөгдөж буй гадаад орчны шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн гаргахыг эн тэргүүнд тавин хичээнгүйлэн ажилладаг.   

  • Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрч орно уу.

Барааг хуваалцах
Бусад бүтээгдэхүүнүүд

Хаяг, байршил